Дорноговь аймаг хүүхдийн зуслантай боллоо
2022.07.27

Дорноговь аймаг хүүхдийн зуслантай боллоо

Хүүхдүүдийн амралтыг зөв боловсон өнгөрүүлэх, говь нутгийн онцлог, ёс заншил, соёлыг сурталчлан таниулах зорилгоор 100 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий “Жаргалан зуслан” өнөөдөр албан ёсоор ашиглалтад орлоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Ганзориг  болон холбогдох албаны хүмүүсийн хамт оролцлоо.

Улс орон нутгийн 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Энержипарагон” ХХК, “Дэлгэр баясах зам” ХХК-иуд барилгын ажлыг хамтран гүйцэтгэсэн бөгөөд орон нутгийн барилгын компаниудын дэмжлэгээр гадна орчинд усан бассейн болон усан оргилуурыг байгуулсан юм.

Тус зуслан нь 32 амрах байр,  хоолны танхим, анхны тусламж, ариун цэврийн болон нийтийн халуун ус зэрэг 33 байгууламж болон гадна урлаг соёлын тайз, тоглоомын талбай зэргээс бүрдэж байна.

“Жаргалан” зуслан 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхний ээлжийн амрагч хүүхдүүдээ авахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Зусланд 09-18 насны хүүхдүүд 140,000 төгрөгөөр амарна.