2022.06.27
Денвер хотын солилцооны хөтөлбөрт хамрагдаж буй сурагчдыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ж.Сандагсүрэн Зориг сангаас Улаанбаатар, Денвер хотуудын хамтын ажиллагааны хүрээнд сурагч солилцооны хөтөлбөрийг 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. “Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр”-т Монгол Улсаас ахлах ангийн 16 сурагч хамрагдаж байгаа бол АНУ-ын Денвер хотоос ахлах ангийн таван сурагч зургадугаар сарын 16-29-ний хооронд Улаанбаатар хотод зочилж байна.
Улаанбаатар, Денвер хот 2001 онд албан ёсоор ах дүүгийн харилцаа тогтоосноос хойш албан айлчлал, соёл урлаг, бизнес, боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн. Сурагч солилцооны хөтөлбөр нь хотуудын хамтын ажиллагаа төдийгүй хоёр улсын иргэд хоорондын нөхөрлөлийг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа гэдэгт итгэлтэй байна. Хөтөлбөрт хамрагдаж байгаа сурагчид маань сурлага, хөдөлмөр, авьяас, чадвараараа манлайлагч хүүхдүүд. Та бүхний цаашдын сурлага, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn