Д.Сарангэрэл: Эмэгтэйчүүдийн бизнес, өрхийн аж ахуй эрхлэлтийг төрийн бодлогоор дэмжих цаг болжээ
2022.06.15

Д.Сарангэрэл: Эмэгтэйчүүдийн бизнес, өрхийн аж ахуй эрхлэлтийг төрийн бодлогоор дэмжих цаг болжээ

Баруун бүсийн тулгуур төв-Ховд нутгийн бүсгүйчүүд Бурхан багшийн их дүйчин өдрөөр чууллаа.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Ховд нутгийн эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр Рашаант багийн иргэн н.Отгончимэг: "Эмэгтэйчүүдээ дэмжээд өгвөл өрх гэрээ болон улс орноо эрүүл хүнсээр хангаж чадна. Эмэгтэйчүүд хөнгөлттэй зээл авах, аж ахуй эрхлэх сургалтад хамрагдах чин хүсэлтэй байна" гэлээ.

Тэрээр хүнсний дэлгүүртэй. Тэндээ малчдаас сүү авч борлуулдаг. Вакцин тариад удаагүй  малын сүү хурдан гашилж байна гэж үзжээ. Тиймээс хүнсний аюулгүй байдлын лаборатори Ховд төдийгүй бүх аймагт шаардлагатайг дурдсан байна.