2022.02.25
Ховд аймгийн Манхан сумынхаа төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн Манхан сумынхаа төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Ирэх 2023 онд төрөлх Манхан сумын маань түүхт 100 жилийн ой, БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Борондонгийн Лувсангийн мэндэлсний 100 жилийн ой тохиох юм. Түүхт ойнуудыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор төлөөлөгчдийнхөө санал хүсэлтийг нь сонсож, орон нутагт тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэх талаар ярицан зохих түвшинд шийдвэрлэж ажиллахаа мэдэгдлээ.
УИХ-ын гишүүнийхээ хувьд ард иргэдийнхээ дуу хоолой болохоос гадна, санаа бодлыг нь сонсон, чөлөөтэй уулзаж ярилцах тал дээр цаг гарган ажиллахыг хичээдэг гэдгээ илэрхийлсэн юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn