2022.05.09

Шинэ суурьшлын бүсэд Шинэ Ховд сүндэрлэнэ

Шинэ суурьшлын бүсэд  Улсын бүртгэл, архивын газрын байр, Гадаадын иргэн харьяатын байр, Багшийн хөгжлийн ордон, Олон угсаатны театр, 75 ортой цэцэрлэг, Кино театрын барилгын шав тавигдлаа.

Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг аймгийн ИТХ, ЗДТГ-ын захиалгаар Хот төлөвлөлтийн хүрээлэн 2014-өөс 2016 оны хооронд 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хийж гүйцэтгэсэн байдаг.

Харин одоо энэ төлөвлөгөөний дагуу хотоо шинээр хөгжүүлэх, ШИНЭ ХОВД-ыг хөрсөн дээр нь сүндэрлүүлэх их ажил эхэлж байна.Нэгэнт улсын төсөвт суулгаад санхүүжилтийг нь шийдээд өгсөн бүтээн байгуулалтын ажлыг аймаг орон нутгийн удирдлага, ажил хариуцсан төрийн албан хаагчид хууль зөрчихгүй, хулгай худалд автахгүй чин шударгаар зохион байгуулж хугацаанд нь өнгө үзэмжтэй, өндөр чанартай барьж гүйцэтгүүлэхэд анхаарах ёстой гэдгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт анхааруулсан юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn