2022.02.28
"Төрийн албаны шинэтгэл-Төрийн бүтээмж” сургалт боллоо
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын ТАЗ-тэй хамтарч “Төрийн албаны шинэтгэл-Төрийн бүтээмж” сэдэвт сургалтыг Ховд аймагтаа зохион байгууллаа.
Иргэдийнхээ итгэл хүлээсэн, ёс зүйтэй, хууль зөрчдөггүй, хүнд сурталгүй, төлөвлөдөг, тайлагнадаг төрийн албыг цогцлоон хөгжүүлэх нь төрийн албаны шинэтгэлийн үндсэн зорилго. Сайн төлөвлөлт, сайн үр дүнг авчирдаг. Аливаа ажлыг хийхдээ анхнаас нь зөв төлөвлөх, төлөвлөснөө бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, энэ явцдаа бүтэн хяналт тавих, үр дүнгээ зөв дүгнэх, зөв тайлагнах нь аливаа амжилтын үндэс юм. Тиймээс төрийн албаа чадавхжуулах асуудлыг нэн тэргүүнд тавьж төлөвлөдөг, тайлагнадаг тогтолцоог цогцлоохын тулд бодлого гаргаж шат дараатай сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулан ажиллаж байна.
Түүнчлэн ШИНЭ ХОВД-ыг цогцлоох төслүүд гараанаас хөдөлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар улсдаа тэргүүлж байгаа. Эдгээр хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг үр дүнтэй, хугацаанд нь хуулийн дагуу чанартай хийж хэрэгжүүлэхэд ТАХ-дын маань сэтгэл, зүтгэл хамгаас чухал.Төсөл, хөтөлбөрүүдийн тендер, сонгон шалгаруулалттай холбоотой бүхий л үйл ажиллагааг ямар нэг арын хаалга, авлига ашиг сонирхолгүйгээр нийт иргэдэд ил тод, нээлттэй зарлаж, шударгаар зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнууддаа захин хэллээ.
Өнөөгийн цаг үе биднээс байнга суралцахыг, байнга өсөж дэвжихийг , хувь хүнийхээ хөгжилд цаг үргэлж анхаарахыг шахаж, шаардаж байна. Тиймд төрийн албан хаагчдаа сургах, чадавхжуулах, ур чадвар, сэтгэл зүтгэлийг нь урамшуулан дэмжихэд байнга анхаарч ажиллана гэдгээ хариуцлагатайгаар хэлье. Өндөр ёс зүйтэй, өгөөмөр зөв харилцаатай, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, ашиг сонирхолгүй, арын хаалгаддаггүй төрийн албыг хамтдаа цогцлооё.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn