2022.03.01
Шинэ сэргэлтийн бодлого шинэ Ховдод хэрэгжиж эхэллээ
Ховд аймгийн МАН-ын 39 дүгээр Бага хуралд УИХ-ын гишүүн С.Бямбацогт оролцож байна.
Ховд аймаг МУ-ын Засгийн газраас дэвшүүлсэн Зууныг эхлүүлэх зургаан Шинэ Сэргэлтийн бодлогыг талархан дэмжиж, бодит ажил хэрэг болгон эхлээд буйг хурлын үеэр онцоллоо.
- Эрчим хүчний сэргэлтийн бодлогын гол түлхэц нь болох Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалт энэ онд эхлэж,
- Аж үйлдвэрийн сэргэлт Шинэ Ховд ҮТП, Ховд Агро паркын төслүүд гараанаасаа хөдөлж,
- Түгжрэлгүй-Төрийн албыг бий болгох эхний сургалт зөвлөгөөнүүд амжилттай хийгдэж,
- Боомтыг сэргээх Баруун босоо тэнхлэг Орос Хятадыг холбосон Цагааннуур-Ховд-Ярантын зам, Ховдоос Олон улс руу Төв Ази руу шууд нислэг хийх бодлого,Ховдын олон сумдыг хатуу хучилттай замаар холбох ажлуудын эхлэл тавигдсан олон том дэвшилттэйгээр журмын нөхөдтэйгөө уулзаж байна аа.
Түүнчлэн цар тахлын хүндхэн цаг үед шат шатны сонгуульд ард түмний МАН-ыг сонгосон итгэлийг хөсөрдүүлэхгүйгээр ашиг сонирхлоос ангид байж, худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, хуулийн дагуу сэтгэл гарган ажиллахыг нийт төлөөлөгчид нартаа захин хэллээ.
ЭХЛҮҮЛСЭН АЖЛУУД минь гараанаасаа хөдөлж МОНГОЛ ТӨРийн бодлого хэрэгжиж буйд туйлын баяртай байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn