2022.04.19
"ТҮ1-3" зэрэглэлээр цалинждаг төрийн үйлчилгээний ажилчдыг төрийн бүтцэд буцаана
Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Төсвийн тодотгол хэлэлцэж, төсвийн зардлыг хэмнэх талаар дараах арга хэмжээг авч байна.
Ойрын хугацаанд төсвийн тодотгол хийж Төрийн үйлчилгээний үйлчлэгч, жижүүр, сантехникч зэрэг "ТҮ1-3" зэрэглэлийн албан хаагчдын цалин хөлсийг орон нутгаас яамдууд нь татан авч, үйлчилгээний ажилчдыг төрийн албаны бүтцэд буцаан авахаар боллоо.
Мөн төрийн зарим төсвийн хөрөнгө оруулалт болон бараа материалын худалдан авалтыг зогсоож, нэн шаардлагатай байгаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилгыг дуусгаж хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлого барьж ажиллана.