Улсын бүртгэлийн ажилтнуудтай Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл уулзлаа
2022.03.14

Улсын бүртгэлийн ажилтнуудтай Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл уулзлаа

ҮЭ-ийн гишүүнчлэл, зохион байгуулалтын газрын дарга С.Өнөрбилэг, Зохион байгуулагч Д.Өлзийсайхан нар өнөөдөр /2022.03.14/ Улсын бүртгэлийн ерөнхий газар, тамгын газрын хуулийн этгээдийн бүртгэл мэдээллийн газрын албаныхантай уулзаж санал солилцлоо.

Уг уулзалтаар аймаг, нийслэл Салбарын ҮЭ-ийн холбооны анхан шатны ҮЭ-ийн хороог улсын бүртгэлд бүртгүүлэх, оноосон нэр авах, нэр баталгаажуулах, хуулийн этгээдийн байрших хаягийн нотлох баримт бичиг болон бусад тулгамдаж байгаа асуудлуудыг нэг бүрчлэн ярилцсан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ойрын хугацаанд Улсын бүртгэлийн газрын бүртгэгч нарыг оролцуулсан сургалтыг 21 аймаг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах тул МҮЭ-ийн холбооноос сургалтанд хамтран оролцож өөрсдийн үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийхээр боллоо. Түүнчлэн Хуулийн бүртгэлийн газраас анхан шатны хороог бүртгэхтэй холбогдон гарч байгаа тулгамдсан асуудлуудыг судлан шийдвэрлэх чиглэлээр мөн хамтран ажиллахаар тохиролцлоо.