Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчид сургалтад хамрагдлаа
2022.02.23

Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчид сургалтад хамрагдлаа

Архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг улсын хэмжээнд нэгдсэн арга зүйгээр хангах зорилтын хүрээнд төрийн болон байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан албан хаагчдад арга зүйн үндсэн асуудлаар мэдлэг мэдээлэл олгох, ажлын ур чадвар, үр дүнг нэмэгдүүлэх, дадлага туршлага эзэмшүүлэх зорилгоор ээлжит сургалт зохион байгуулагдаж байна.

Уг сургалтыг Улсын бүртгэлийн нэгдсэн архивын газрын дарга С.Оюунгэрэл нээж, үргэлжлүүлэн Архивын ерөнхий газрын Мэргэжил, арга зүйн удирдлагын газрын дарга Б.Цэндсүрэн “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуультай нийцүүлэн гарсан холбогдох журмууд”, “Байгууллагын архивын стандарт, зөвлөмж”, “Баримт бичгийн стандарт, зохион бүрдүүлэхэд тавигдах шаардлага” зэрэг сэдвүүдийн хүрээнд илтгэх бөгөөд сургалтын төгсгөлд албан хаагчдын асуусан асуултад тодорхой хариулт өгөх юм.

Сургалтад УБЕГ-ын Улсын бүртгэлийн нэгдсэн архивын газар болон бичиг хэргийн ажилтан, албан хаагчид танхимаар хамрагдаж 21 аймаг болон нийслэл дэх улсын бүртгэлийн хэлтсийн ажилтан, албан хаагчид цахимаар холбогдон оролцож байна.