2022.03.07
“Тэгш боломж – Хамтын үр дүн” анхдугаар чуулган боллоо
"Тэгш боломж – Хамтын үр дүн” төрийн захиргааны 400 гаруй албан хаагч эмэгтэйчүүдийн анхдугаар чуулган өнөөдөр /2022.03.07/ Төрийн ордонд боллоо.
Тус чуулганыг Улсын Их Хурлын Тамгын газар, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Либерал Эмэгтэйчүүдийн Оюуны сан” ТББ хамтран зохион байгууллаа.
Өнөөдөр улсын хэмжээнд 208 мянга гаруй төрийн албан хаагч байгаагийн 62.9 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна.
Уг чуулганд оролцогч албан хаагчдаас шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хууль эрх зүйн орчныг сайжруулах, төрийн захиргааны бүх шатанд эмэгтэйчүүдийг чадавхжуулж, мэргэшүүлэх сургалт, хөтөлбөр тогтмол хэрэгжүүлэх шаардлагатай талаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг санал хэлж байр сууриа илэрхийллээ.