Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэд төрийн ордонд зочиллоо
2022.04.06

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын иргэд төрийн ордонд зочиллоо

Өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин болон аймгийн Засаг дарга О.Батжаргал нарын хамт Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Төрийн албан хаагчид болох сумын ЗДТГ, ИТХ, сумын Эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэг, соёлын төвийн төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Улаанбаатар хотод сургалтад хамрагдахаар ирсэн төлөөлөгчидтэй орон нутагт хийж, хэрэгжүүлж буй ажлын талаар санал солилцон, тулгамдсан асуудал, санал сэтгэгдлийг нь сонслоо. Мөн энэ үеэр Хатанбулаг сумын эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажиллаж буй 4 албан хаагчид салбарын тэргүүний тэмдгийг гардуулсан юм.