Зам, тээврийн хөгжлийн сайд Цогтцэций сумын ИТХ-ын дарга, төлөөлөгчидтэй уулзлаа
2022.02.22

Зам, тээврийн хөгжлийн сайд Цогтцэций сумын ИТХ-ын дарга, төлөөлөгчидтэй уулзлаа

Цогтцэций сумын ИТХ-ын дарга Ц.Доржсүрэн болон хурлын төлөөлөгчид, багийн дарга нар Зам, тээврийн хөгжлийн сайдтай 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр уулзлаа.

Уулзалтад Зам, тээврийн хөгжлийн сайд Х.Халтар, тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Гэрэлням, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Загдрагчаа, Хуулийн хэлтсийн дарга Н.Бат-Эрдэнэ нар оролцож, хурлын төлөөлөгч нарт төмөр замын одоо баригдаж байгаа болон 2022 онд дуусах төсөл, хилийн боомтуудыг авто замаар холбохоор хэрэгжих төслүүдийг танилцууллаа.

Сумын ИТХ-ын төлөөлөгчид Цогтцэций–Чойрын чиглэлийн авто зам, Төмөр зам, Таван толгой түлш компанийн нүүрс тээвэрлэлтийн нөхцлийн талаар яамны удирдлагуудаас тодруулга авсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас сумын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, нүүрс тээвэрлэлтээс хамааралтай үүссэн хөрсний бохирдол, авто замын гэмтэл зэрэг тулгамдсан асуудлын талаар саналаа уламжилжээ.