2021.12.28
Ж.Сүхбаатар: Гишүүний багц гэсэн ойлголтыг тодорхой болгох нь зүйтэй
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Хуулийн төсөлд 46,1д заасан гэдгээр 20 хувийг сайдын багцад, 20 хувийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд.... гэж хувь хувиар хуваасан байна. Хэдэн төгрөгийг ингэж хувиарласан бэ? Дараагийн асуудал "Засгийн газрын гишүүний багцад" гэсэн байна. Хууль тогтоомжийн тухай хуульд багц хууль гэж явж байгаа.
Засгийн газрын гишүүний багцад гэхээр ойлгогдож байна уу? төсвийн багц гэж ярьж байгаа. Нарийн яривал Гавъяат багш Чимэд Засгийн газрын гишүүний багц гэдэг зүйл байж боломгүй зүйл гэж ярьдаг байсан. Үүн дээр анхаарах хэрэгтэй. Санааг нь дэмжиж байна, харин томьёоллоо зөв гаргах хэрэгтэй.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn