2021.12.28

Х.Болорчулуун: Ашигтай ажиллахын төлөө хичээж ажиллах ёстой

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Энэ төрийн өмчит компани, компани биш боллоо.аливаа том, жижиг компани ашигтай ажиллах хэрэгтэй. Эрдэнэс тавантолгой компани ашиггүй боллоо. Энэ компани захирлын толгойд түмэн зүйл эргэлдээд хэцүү байгаа. Нүүрсний борлуулалт нь 10, 10 саяар өсөж байна. 4,2 Ихнаяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж байна. Бондоос босгосон өр 2,4 Ихнаяд төгрөг байна. Үүнээс харахад эрүүл бус тайлангууд байна.

Яг чиглэлээ барьж ажиллах хэрэгтэй, элдэв олон зүйлд анхаарч болохгүй.Улс төрийн захиалгат жанхуурсан компани боллоо. Нүүрсний үнэ үргэлж ийм өндөр байхгүй. Хэрэгжүүлэх төөл нь үл бүтэх зүйл харагдаж байна. Юун Хэрлэн голын асуудал. ТУЗ-аас давсан шийдвэр энд байж болохгүй. Төлөвлөгөө буруу байна.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn