Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмыг хянах ажлын хэсэг байгуулагдлаа
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Б.Баттөмөр, Ч.Ундрам, Л.Мөнхбаатар, Э.Бат-Амгалан нарын гишүүн /2020.08.20/-нд өргөн барьсан. Тус хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар Г.Амартүвшин ажилласан. Тус хуулийн төслийг намрын чуулганы хуралдааны 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр УИХ-аар батлуулсан юм.
Банкны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт шалгалт явуулах, банкны тогтвортой байдлыг хангах, иргэдийн мөнгөн хадгаламжийг эрсдэлээс сэргийлэх, арилжааны томоохон банк болох “Худалдаа хөгжлийн банк”-ны эцсийн эзэмшигч нь “Хаан банк”-ны хувьцааг худалдаж авсан эсэхийг нягтлах, “Монголбанк” банкны тухай хуульд нийцүүлэн ажиллаж байгаа зэрэгт санал дүгнэлт гаргуулах зорилготой ажлын хэсэг байгуулах саналыг “Эдийн засгийн байнгын хороо”-нд гаргаж, байгуулсан. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ахалж, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Д.Батлут, Т.Доржханд гишүүнээр ажиллахаар болжээ.
Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар:
- 2021.12.31 - Банкны төлбөрийн чадвар, эрсдэл даах чадварыг хамгаалах зориулалт бүхий хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг ₮100 тэрбум хүртэл нэмэгдүүлэх.
- 2022.06.30 - Банкны системд нөлөө бүхий банкнууд нээлттэй хувьцаат компани, бусад банкнууд хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулагдсан байх.
- 2023.12.31 - Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасны дагуу банкны хувь эзэмшлийн төвлөрлийг 20 хувь хүртэл бууруулах.
Ингэснээр банкны засаглал, эрсдэлийн удирдлага сайжрах ажлууд хийгдэх юм.