2020.10.21

Б.Баттөмөр: Банкны тухай хууль Монгол Улсын хөгжилд өндөр ач холбогдолтой

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.21/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр саналаа хэллээ:

Гуравхан сая хүн амд Банкны тоо тодорхой хэмжээ хязгаартай байх хэрэгтэй. Зах зээлээсээ томорсон олон банкны зөвшөөрөл олгоод байна. Мөнгөтэй болсон нэг хэсэг хүмүүс нь банк байгуулаад тэр нь хувийн банк учраас нийгэмд үйлчлэхгүй байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд зах зээлийн хөгжил, хөгжлийн загвараа зөв тодорхойлоогүй учраас ийм тулгамдсан асуудлууд байна. Банкны салбарын шинэчлэл энэ дөрвөн жилийн хугацаанд нилээн идэвхтэй хийгдэж байна. Банк, арилжааны тухай хууль нь батлагдаад өнөөдөр хуралд орж ирж байна. Хуулийг боловсруулах явцад банкны системийн удирдлагууд оролцсон банкны холбоо гэдэг байгууллага оролцсон. Банкны холбоо системийг ажиллаж байгаа банкуудыг дүрмийн сангийн хэмжээ 6 жил 26 оноос байна гэсэн санал гаргалаа. Бусад орнуудын туршлагаас энэ нь 6 жил байж болохгүй 1-3 жилийн хооронд байх шаардлага байгаа юм.