2021.12.06

Монгол Ардын Намын XXX их хурал боллоо

Монгол Ардын намын 30 дугаар Их хурлаас Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо.

Тодруулбал, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргад нэр дэвшүүлсэн юм. Ингэснээр 30 дахь Их хурлын 1,245 төлөөлөгчөөс гадна урилгаар 200, нийт 1,450 орчим төлөөлөгч хуралдаанд оролцож, саналаа өгсөн бөгөөд 99.7 хувь нь дэмжжээ.