2021.12.01
Ардчилсан нам ойн баяраараа Иргэний ардчилал үндэсний хөтөлбөр зарлана
О.Цогтгэрэл даргатай АН-аас намынхаа 30 жилийн ойн хүрээнд хийх хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.
2021 оны арванхоёрдугаар сарын 6 бол ардчилалын төлөө намууд нэгдсэн түүхэн өдөр. Мөн арванхоёрдугаар сарын 10 хүний эрхийн өдөр. Үүнтэй холбогдуулан АН хэд хэдэн арга хэмжээг улс даяар зохион байгуулах аж. Тухайлбал, Иргэний ардчилал шинэ үндэсний хөтөлбөрийг улс орон даяар зарлаж байгаа АН-аас мэдэгдлээ. Мөн арванхоёрдугаар сарын 3-нд Иргэний ардчилал ба XXI зуун хэмээх эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар төлөвлөжээ.