2021.08.18
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд хандаж АН-аас уриалга гаргажээ
УИХ-ын 2020 оны сонгуулиас хойш хоёр хуваагдсан АН-ын аль нь жинхэнэ тамга атгагч болохыг монголчууд сайн ойлгохгүй яваа. Хоёр тал тусдаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор улайрч, Улсын дээд шүүх С.Эрдэнийг тамга атгагчаар тодруулсан тулд С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуульд оролцон ялагдал хүлээсэн.
Хуваагдмал хэвээр байгаа АН-ын есдүгээр сард болох УИХ-ын хоёр тойргийн нөхөн сонгууль дахин сорих гэж байна. Нөхцөл байдлыг дахин хурцадмал шинжтэй болгохгүйн тулд М.Тулгатын тэргүүлж байгаа С.Эрдэнийн гэгдэж буй АН уриалга гарган УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлд хүргүүлжээ.
Энэ уриалгад, “Ардчилсан намыг хоёр хуваагдсан, талцсан мэтээр харагдуулах улс төрийн үйл явц нийгэмд урт хугацаанд явагдсан нь цаг хугацааны шалгуураар ил болж байгаа тул Ардчилсан нам доторх эв нэгдлээ эрхэмлэн, хамтарсан уулзалтууд зохион байгуулж, төрийн сонгуульд нэгдэн оролцохыг Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон эрхэм гишүүн О.Цогтгэрэл Танд сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулахаар ажиллаж буй ажлын хэсгийн зүгээс уриалж байна” хэмээн дурджээ.