Ц.Мөнхцэцэг: Улс төрийн намын тухай хуулийн төслийн боловсруулалт тун удахгүй дуусна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021.10.05/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
"Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг даган гарах, улсын тогтолцооны гол хуулийн нэг бол Улс төрийн намын тухай хууль юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 19.1, 2, 3-ын дагуу нам бол дотооддоо ардчилсан, үндэсний хэмжээнд бодлогын үйл ажиллагаа явуулдаг. Намын санхүүжилт, хариуцлага ил тод байдаг тогтолцоо бүрдэх ёстой. Ажлын хэсгийн хувьд Улс төрийн намын тухай хуулийн төслийн боловсруулалтын шатанд дуусаж байгаа. Зарчмын хувьд уг хууль улс төрийн санхүүжилттэй уялдах ёстой. тэр дотроо сонгуулийн санхүүжилтийг агуулах ёстой гэдэг утгаараа Улс төрийн нам ба намын санхүүжилтийн тухай хууль гэдэг нэрээр нэг хууль болж бичигдэж байгаа. Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгчөөс Улс төрийн намын тухай хуулийн гол үзэл баримтлалыг дэмжин Ерөнхийлөгчөөс өргөн барих учраас хэд хоногийн дотор төслийн боловсруулалт дуусаж Ерөнхийлөгч өргөн барих юм.
Төсөлтэй холбогдуулан иргэний нийгмийн байгууллагуудаас байр суурь авах ажил эхний байдлаар эхэлсэн явж байна."
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn