2021.10.18
Чингэлтэй дүүргийн ЕБС, цэцэрлэгийн удирдлага, эцэг эхийн төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ
УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулган эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын төрийн болон хувийн сургууль, цэцэрлэгийн захирлууд, багш, эцэг, эхийн төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ.
Цахим уулзалтаар:
- Боловсролын багц хуулийн төслийн үзэл баримтлалын талаар;
- 2021, 2022 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дүүрэгтээ хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээгээ танилцуулах;
- Сургууль, цэцэрлэгийн төлөөллийн санал хүсэлтийг сонсож, хамтарч ажиллах талаар тус тус ярилцан цаг үеийн мэдээллүүд харилцан солилцсон байна.