2021.04.02

Д.Өнөрболор: Цаашдаа цар тахлын үед бэлэн байх эмнэлэг байгуулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.02\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: 

Энэ төслийг дэмжиж байна. Хүн амынхаа 60 хувийг дархлаажуулах, эмнэлгийн 8000 гаруй мэргэжилтнийг дэмжихэд зориулагдах юм байна. Энэ төсөлд нийт хэдэн төгрөгний санхүүжилт авч юунд зарцуулсан бэ? Манай улс хүн амынхаа 60 гаруй хувийг вакцинжуулах боломжтой болох юм байна.

Цаашдаа хөнгөлөлттэй зээлээр цар тахлын үед бэлэн байх эмнэлэг байгуулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Хөдөө орон нутагт халдвар хурдацтай тархаж байгаа энэ нөхцөлд тухайн орон нутгийн эмнэлгийн байгууллагыг хэрэгтэй эм бусад хэрэгслээр хангах, вакцинжуулалтын талаарх мэдээлэлийг гишүүд болон олон нийтэд нээлттэйгээр өгөх  шаардлага байна.

Гишүүний асуултанд УИХ гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан болон бусад  албаны хүмүүс хариулт өглөө.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn