Дэлхийн улсууд хэн нь хэнийхээ нөлөөнд оршдог вэ?
2012.08.28

Дэлхийн улсууд хэн нь хэнийхээ нөлөөнд оршдог вэ?

Дэлхийн тэргүүлэгч гүрнүүд өдгөө эдийн засгаар дамжуулан бусад оронд нөлөөлөх нь ихэсчээ. Аливаа улсын бусад оронд үзүүлж буй эдийн засгийн нөлөөг тодорхойлохдоо импортын хэмжээ, хөрөнгө оруулалтын түвшин, технологийн импорт, гадаадаас ирж суралцдаг оюутнуудын тоо гэх зэрэг 30 гаруй үзүүлэлтийг тооцон үздэг. Мөн аливаа орны импорт 20 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалт 25 хувьд хүрвэл тухайн улсаас хамааралтай хэмээн дүгнэдэг юм байна.


ОХУ-ын эдийн засагч В.Галицкий, О.Попов нарын тооцоогоор дллхийд зөвхөн дөрвөн супер гүрэн байдаг аж. Үүнд АНУ, Франц, Герман, Япон багтжээ. Харин тэд ОХУ, Испани, Өмнөд Африкийн БНУ, Бразил, Итали зэрэг орныг бүс нутгийн нөлөө бүхий улс хэмээжээ. Хачирхалтай нь Хятад, Англи,улс энэхүү жагсаалтад алга.

Сонирхуулахад сүүлийн 20 жилд Герман том үсрэлт хийж, нөлөөгөө тэлсээр байна. Тэр бүү хэл 2025 онд Герман эдийн засгийн нөлөөгөөр дэлхийд тэргүүлж, АНУ-ыг гүйцэх гэнэ. Германы эдийн засаг одоогоор Швед, Финлянд, Польш, Австри, Швейцарь, Турк, Иранд хүчтэй нөлөө үзүүлдэг. Германчууд харин Исланд, Норвег, Румын, Ливи, Егисет, Нигери, Этиоп, Өмнөд Африк, Уганда улсад сул нөлөөтэй аж.

Эрдэмтдийн тогтоосноор АНУ-ын хүчтэй нөлөөлдөг орнуудад Канад, Бразил, Аргентин, Колумб, Саудын Араб, Австрали, Либери ордог бол сул нөлөөтэйд Боливи, Исланд, Узбекстан, Израль, Пакистан, тан, Бруней, Индонез, Исланд, Нигери, Этиопи, Ангол, Өмнөд Африк багтдаг. Франц улсаас хамааралтай орны тоонд Алжир, Марокко, Мавритан, Нигер, Чад, Камерун орсон бол Египет, Испани, Итали, Португаль, Тунис бага хамааралтай аж. Япон улсыг Лаос, Таиландад хүчтэй, харин Монгол, хоёр Солонгос, Вьетнам, Филиппин, Пакистан, Оман, Малайз, Индонезэд сул нөлөө үзүүлдэг хэмээжээ.

Нэмж өгүүлэхэд Бразил, ОХУ, Өмнөд Африкийн БНУ, Кот д Ивуар зэрэг улсыг бүс нутгийн хэмжээнд хоёрдугаар зэргийн лидер болж байгаа хэмээн эрдэмтэд үзэж байна. ОХУ, Испани, Бразил, Өмнөд Африкийн эдийн засаг төдийгүй геополитик ч төстэй. Эдгээр тойронд сул буюу колониан орнууд нь оршдог.Тиймээс энэ дөрвөн орны улстөрийн зорилго, бүс нутагтаа манлайлах эрмэлзэл ч адил аж.

ОХУ өөрөөс хамааралтай орнуудад хөрөнгө оруулалт бараг хийдэггүй бөгөөд зөвхөн худалдаагаар дамжуулж нөлөөлдөг. Гэхдээ бусдаас хамааралтай буюу хагас хамааралтай орнууд сүүлийн үед хэт том гүрний нөлөөг багасгахыг эрмэлзэн, савраас нь мултарч, бүс нутагтаа бие даан «тоглох»-ыг хичээх болсныг эрдэмтэд сануулжээ.

Жишээлбэл, Пакистан. 10 жилийн өмнө Пакистаны эдийн засагт Японы импорт 16 хувь байсан бол одоо буурч, есөн хувь болсон. Пакистан мөн Германы импортыг 8,5 хувиас 5,5 хувь болгон багасгажээ. Одоо дэлхийн нэг ч улс Пакистаны импортод 12-оос дээш хувь эзэлдэггүй. Тиймээс Пакистан бүс нутгийн лидер болохыг хүсч байна.

Гэхдээ энэ улсад эдийн засгийн суурь байхгүй бөгөөд одоо зөвхөн өөрсдийн дайчдыг Энэтхэг, Афганистан,  Индонез руу экспертолж , үймээн самуун дэгдээж байдаг. ОХУ-ын эргэн тойронд
Пакистан шиг ийм амбицтайулс байхгүй хэмээн В.Галицкий, С.Попов нар дүгнэжээ. «Манай нөлөөнөөс гарахыг оролдсон орнууд өөр гүрний хагас колони болдог. Жишээ нь Балтын орнууд одоо Германы бүрэн хяналтад байгаа» гэж тэд тайлбарлаж байна.

Дэлхийн хэт том гүрнүүд төдийгүй II зэргийн орнууд ч хөрөнгө оруулалт, бизнес, худалдааг ашиглан, нөлөөний бүсээ байгуулж байна. Жишээлбэл, ОХУ бизнесээ Кавказын чанадах орнуудад, тодруулбал, Армян, Гүрж, Азербайжанд тэлж, эдгээр орныг хамааралдаа оруулахыг эрмэлзэх болжээ. Кремль тухайн бүс нутагт ерөнхий төлөвлөгөө боловсруулахын зэрэгцээ улс орон бүрт өвөрмөц арга хэмжээ авч хэрэгжүүлэх гэнэ. Үнэндээ энэ бүс нутаг бүхэлдээ их ядуу. Армяны Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 20 тэрбум доллар, Гүржийнх 24, Азербайжаных 94. Нийлээд 138 тэрбум доллар. Харьцуулахад Унгарын ДНБ 130 тэрбум, Румыных 161 тэрбум доллар билээ.Гэхдээ оросууд эдгээр орны геополитикийн ач холбогдлыг тооцож үзжээ. Кавказын чанадах орнууд нь Оросын нефтийг дамжуулан тээвэрлэх төдийгүй исламаас хамгаалах завсрын, бүс юм. Түүнчлэн Армяны нутгийн зөвлөл нь лоббидох урлагаар еврейчүүдийн дараа л дэлхийд ордгийг тооцсон биз. Өнөөгийн Оросыг ЗХУ-тай харьцуулшгүй. ЗХУ1985 онд дэлхийн хэмжээнд супер гүрэн байсан, харьцуулбал одоогийн Франц шиг. Гэтэл нь ОХУ нь Казахстан, Украин, Болгар, Киргиз, Армян зэрэг цөөн улсад хүчтэй нөлөөлж, харин Монгол, Тажикистан, Гүржид сул хэмээн судлаачид үзжээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.