Хил дээрх хэлэлцээийн ширээний нэг тал Өмнөдөд, нөгөө нь Умрадад харъяалагддаг - ХАМГИЙН ХАЧИН 5 ХИЛ
1. Хилийнхээцаанаүлдсэнамерикчууд
АНУ-ынТехас муж ба Мексик улсын хооронд хашаа босгохыг Ерөнхийлөгч Бага Буш 2008 онд санаачилжээ. Хашаа босгосноор хууль бус цагаачдын тоог бууруулж, хар тамхины наймааны замыг хаахыг хүссэн аж. Яг хилийн дэргэд амьдардаг америкчуудын хувьд энэ шинэ арга хэмжээ нь их таалагджээ. Мэдээж байнга ийш тийшээ сүлждэг хар тамхичид, тэдний буудалцаанаас залхсан америкчуудын амьдралыг уг нь энэ хашаа их хөнгөвчлөх байсан юм. Гэвч тэд өөрсдөө хашааны нөгөө талд буюу Мексикийн газар нутагт үлдчихсэн аж.
Яагаад гэвэл хашааг жинхэнэ хилээс нэг милийн зайд барьсан байна. Иймээс зарим газарт хашаа нь газрын эзэд америкчуудын хувийн эзэмшлийг хуваажээ. Өвөг дээдсээс өвлөж авсан өөрийн нь газар дээр гэнэт “Бүү ойрт” гэсэн бичигтэй өндөр хашаа боссоныг хараад америкчууд мэгдэн сандарчээ. Одоо тэд ажилдаа явах, бааранд найзуудтайгаа суухдаа хүртэл хил давах болов. Нэг фермер тариалангийн талбайгаасаа амбаар руугаа орохдоо хилийн хяналтад шалгуулах хэрэгтэй болсон талаар гомдолложээ. Мөн
Техасын нэгэн их сургуулийн газар ч мөн 2 хуваагдсан байна. Иймээс оюутнууд нэг лекциэс нөгөөд очихдоо хил давдаг аж.
2. БангладешорныдоторхЭнэтхэгулсынБангладешторшдогЭнэтхэгийнхотхон
Нэг улсын өөр улс дотор байрладаг хэсгийг анклав гэж нэрлэдэг. Заримда анклав дотор бас нэгэн улс орших нь бий. Үүнийг цагирган боовтой зүйрлэж болно. Өөрөөр хэлбэл эхний анклав нь цагирган боов, харин хоёр дахь анклав нь цагирган боовны “нүх” нь. Иймээс голын “нүх”-д амьдардаг иргэд гэртээ очихын тулд 2 хилийг дайран өнгөрдөг аж.
Жишээлбэл, Энэтхэгийн Дахала Каграбари тойрогт амьдардаг иргэд үнэндээ Бангладешийн газар нутгаар хүрээлүүлдэг, үүний гадуур нь Энэтхэгийн нутаг, тэгээд бүр гадуур нь Бангладешийн эзэмшил нутаг байдаг аж. Ойлгуулахын тулд зургаар үзүүллээ.
Хэрэдв та тийшээ очих бол эхлээд Энэтхэг, дараа нь Бангладеш, тэгээд Энэтхэг, Бангладеш, Энэтхэг, Бангладеш, Энэтхэг, Бангладеш.
Ер нь энэ 2 орны нутаг дээр 160 анклав оршдог. Гэхдээ ийм төвөгтэй бүтэцтэй нь ганцхан. Энэ нь удаан дайтсаны эцэст хийсэн энхийн гэрээгээр бий болсон. Тэд удаан хэлэлцэж маргалдахаас төвөгшөөгөөд зүгээр л гэрээ хийх үед байсан үеийн байдлаар хил хязгаараа тогтоосон аж. Ингэхдээ бие биеэс булааж авч амжсан хамгийн жижиг өөдөс газрыг ч үлдээгээгүй.
Хөндлөнгөөс харахад зугаатай мэт санагдаж байгаа ч тэндхийн оршин суугчдад их хэцүү. Тэд аж төрдөг хотоосоо /жижиг цагираг/ гарч явахад их төвөгтэй гэнэ. Жишээлбэл Энэтхэгийн иргэд Том Энэтхэг рүү хамаатан садантайгаа уулзахаар явахад паспорт хэрэгтэй. Тэгэхгүй бол Бангладеш улс оруулахгүй. Харин паспортыг зөвхөн том Энэтхэгт өгдөг. Өөрөөр хэлбэл гадаад паспорт авахын тулд Бангладешийн хилийг 2 удаа давах хэрэгтэй. Ингээд битүү тойрог үүсдэг. Энэтхэг улс иргэдээ хэрэгцээтэй бүхнээр хангахын тулд мөн иймэрхүү зовлонтой учирдаг. Тэгээд улс юу ч хийдэггүй. Иймээс Дахала Каграбари тойрог одоо хүртэл гэрэл цахилгаангүй чулуун зэвсгийн үедээ амьдардаг.
3.Солонгосынхилдээрхширээ
Умард Солонгос хачин этгээд улс гэдгийг бүгд мэднэ. Энэ нь хил дээр ч илэрдэг. Умард ба Өмнөд Солонгосын хил дагуу 2 талаас бараг 2 сая цэрэг цугларчээ. Солонгосын дайн албан ёсоор дуусаагүй тул хэн ч энэ хилийг давах эрхгүй. Хэзээ ч ямар ч шалтгаанаар тэр бүү хэл Ерөнхийлөгчид хүртэл.
Энэ тохиолдолд цай ууж, хэлэлцээр хийхээр хэн нь ч хэнийгээ урих аргагүй. Гэхдээ солонгосчууд гарц олжээ. Их хачин гарц. Тэд хил дээр хурлын танхим барьсан бөгөөд хэлэлцээрийн ширээний нэг тал нь Умард Солонгос улсад, нөгөө нь Өмнөд Солонгост харъяалагддаг. Өөрөөр хэлбэл талууд өөрсдийн нутгаас гаралгүй хэлэлцээр хийж болно. Энэ хурлын зааланд цэргийнхэн дүүрэн. Тэд бие биеэс нүд салгадаггүй өдөржин шөнөжин харж зогсдог. Ямар ч хэлэлцээр явагдаагүй үед ч гэсэн. Сонирхолтой нь хоёр Ерөнхийлөгч ширээний ард сууж байхдаа гараа сунган барьж болох болов уу? Мөн цай уухдаа элсэн чихэр ойртуул гэж хэлэх болов уу? Эсвэл өөрсдийнхийг чирээд ирдэг болов уу?
4. Энэтхэг, Пакистанулсуудхэндчашиггүймөсөнуулыгбулаацалдандайтсаарбайна
Энэтхэг, Пакистан хоёр зодоонч ах дүүс мэт шалтгаантай, шалтгаангүй байлдаж байдаг. Нэг нь нөгөөгийнхөө дээр гарахаас айдаг гэж болно.
Одоо тэд Сиачен мөсөн уулыг аль улсад хамаардаг талаар маргалдаж байна. Хэнд ч хэрэггүй, ямар ч ашиггүй энэ мөсөн уулыг тэднээс өөр ямар ч улс, тэр бүү хэл эрүүл ухаантай хүн худалдаж авахгүй.
Асуудал юунд байна гэхээр Энэтхэг, Пакистан улсууд хил хязгаараа тогтоож байхдаа хил нь Сиачены аль хэсгээр яаж дайрч өнгөрөх талаар бичиж тэмдэглээгүй юм байна. Тэд ердөө энэ ашиггүй мөсөн уулын аль нэгэн тодорхойгүй цэгээс Энэтхэг эхэлж, харин Пакистан дуусна гэж тохирчээ. Энэ мөсөн уул далайн түвшнээс дээш 4800 метрт оршдог. Хэсэг хугацааны дараа буюу 1984 онд Пакистан өөрсдийн хүмүүсээ мөсөн уулыг судлахаар илгээжээ. Энэ үед Энэтхэг улс яг хүүхэд шиг аашлав. Тоохгүй байсан тоглоомыг нь өөр хүүхэд авч тоглож байхад бяцхан эрх жаал яадаг билээ.
Ингээд хоёр улс мөсөн уулыг өөрийн газар нутаг гэж зарлаж, улмаар хүн төрөлхтний түүхэнд хамгийн тэнэг дайн эхэлсэн байна. Энэхэг цэргийн бүхэл бүтэн анги нэгтгэлээ агаараар Сиаченд буулгасан. Одоо энэ мөсөн уулын ихэнхийг энэтхэгчүүд хянадаг. Пакистан нэг бус удаа байлдаад сөрөн тулалдаад бүтэлгүйтсэн.
Сиачень мөсөн уул бол манай гарагийн хамгийн өндөр тулааны талбар. Мөн хамгийн их үхэлтэй газар нутаг. Энд бууны сумаас илүүтэй мөсөн уулаас болж үхдэг. Энэтхэгчүүд сүүлдээ мөсөн уулан дээр байрладаг цэргийн ангиа хэрэгтэй бүхнээр хангахын тулд тусгай нисдэг тэрэг бүтээжээ. Тэндхийн агаар хэт шингэн аж.
Энд хил хязгаарыг тогтоолоо гээд чухал юм юу ч байхгүй ч талууд эхлээд ухарвал бууж өгсөн хэрэг болно гэж үздэг. Ингээд байлдагч талууд тэгж шившиг болохгүйн тулд өөрсдийн иргэдийг бөөн бөөнөөр хөлдөөж алахад бэлэн байна.
5. Хэрчигдэжхуваагдсанхот
Цагирган хотыг санаж байна уу? Барле-Хертог хотхон бүр аймаар. Эхлээд харахад энэ бол Бельгийн суурин. Гэвч үнэндээ Голландын хотхон. Энэ хот бүхэлдээ янз бүрийн хэлбэр дүрстэй 24 хэсэг болон хуваагджээ.
ШарөнгөөрБельгийннутаг, цагаанаарГолландынгазарнутгийгтэмдэглэжээ.
Энэ хачирхалтай түүх дундад зууны үед эхэлжээ. Тэр үед нутгийн феодалууд мөрийтэй тоглоом тоглож алдахдаа мөнгөний оронд өөрийн нутгаас тастан авч өгдөг байсан. Ингээд эцэстээ улсын хил нь гудамж, хорооллыг хуваах болжээ. Тэр бүү хэл нэг барилгын өрөө тасалгаа нь өөр өөр улсад харъяалагдах нь бий.
Жишээлбэл нэг кафед зарим ширээ нь Бельгийнх, нөгөө хэсэг ширээ нь Голландынх. Голландын хуулиар зоогийн газар, кафе эрт хаагдах ёстой тул үйлчлүүлэгчид хэрэв жаахан ууж дуулмаар байвал Бельгийн нутаг дээр байрласан ширээ рүү шилжиж суугаад л гүйцээ.
Бизнесмэнүүд болон айл өрхүүд татвараа төлөхдөө нэг дүрэм баримталдаг. Тухайн барилгын гол хаалга аль улсад байрлана, тэр улсын хуулийн дагуу татвар төлдөг. Иймээс тус хотын оршин суугчид хаана бага татвар төлөх нь ашигтай байна, тэндээ гол хаалгаа босгочихдог.
Заримдаа тэд арай хэтрүүлчихдэг. Нэг банк яг хил дээрх барилгад байрлажээ. Бельгийн татварын алба энэ банкны хаалгаар давах эрхгүй, яагаад гэвэл орох хаалга нь Голландад байрладаг. Гэтэл Голландын эрх баригчид тус банкны нөөц хадгаламж руу орох эрхгүй. Тэр нь Бельгийн газар нутаг дээр байрладаг. Ингээд тэдний аль нь ч татвараа авч чадахгүй удаан зовжээ. Эцэстээ тэд хүчээ нэгтгэн, энэ асуудлыг шийдсэн байна.
Өөр нэг хачирхалтай зүйл бол эдгээр орны автомашины хурдын хязгаарлалт өөр өөр. Энэ нь салхи татуулан давхих дуртай хүмүүст их таагүй үр дагавартай. Яагаад гэвэл ганц минутад та хилийг хэдэн удаа дайран өнгөрөх хэрэг гардаг.