2012.06.09

Асадын дэглэмийг унагахыг Орос, Хятад эсэргүүцжээ

Орос, Хятад улс эгнээнд нь багтдаг Шанхайн хамтын нийгэмлэгийн орнууд Сири дэх сөргөлдөөнд хөндлөнгөөс цэргийн хүчээр оролцож, тус улсын засаглалыг албадан, шилжүүлж болохгүй хэмээн мэдэгджээ. Бээжинд болж өнгөрсөн Шанхайн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтын дараа энэхүү мэдэгдэл бүхий тунхаг бичгийг гаргасан байна. Энэ нийгэмлэгт багтдаг Казахстан, Хятад, Киргиз, Орос, Тажикистан, Узбекистан улс Ойрх Дорнодын болон Хойд Африкийн улс орнуудын дотоод хэрэгт цэргийн хүчээр оролцох хэрэггүй хэмээн мэдэгджээ. 


Шанхайн хамтын нийгэмлэгийн орнууд "Сирийн нутаг дэвсгэр дээр болж буй аливаа төрлийн хүчирхийллийг зогсоох шаардлагатай" гэдгийг онцлон тэмдэглээд "Сирийн асуудлыг улс төрийн хэлцлийн замаар тайвнаар шийднэ" гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.