Дэлхийг өөрчлөх АНУ-ын аймшигт төлөвлөгөө
-НҮБ-ын хуралдаанаар Сирийн талаар авч хэлэлцсэн. Сирийн дэглэмийг устгалаа гэхэд дээрх хуралдаанд оролцсон орнуудад ямар ашигтай юм бэ?
-АНУ-ын өнөөгийн бодлого нь манай гарагийн тусгаар тогтносон бүх улс орныг үгүй хийхэд чиглэж байна. Үнэн хэрэгтээ дэлхий ертөнц 1648 оны Вестфалийн гэрээний үед буцаад очиж байгаа хэрэг. Чухам тэр үед л өнөөгийн тусгаар улсуудын дэглэм бүрэлдэн тогтсон юм.
АНУ, Их Британийн солиорлын үндэс нь санхүүгийн дампуурал. Иймээс л тэд эзлэн түрэмгийлэл, дээрэм, мөлжлөгөө улам ихэсгэхээс өөр аргагүй болсон. Энэ зорилгоо хэрэгжүүлэх замд нь үндэсний Засгийн газрууд саад тотгор учруулах аюултай. Яагаад гэвэл үндэсний Засгийн газрууд яг Каддафи, Мубарак нар шиг «үгүй» гэж хэлэх магадлалтай. Ийм учраас л өрнөдийнхөн Ливи, Египетэд халдсан юм.
Тэдний гол зорилго бол эдгээр орны оршин буй дэглэмийг өөрчилж, бичил улс болгон хувиргах явдал. Збигнев Бжезинский үүнийг «мини улс болгох» гэж нэрлэдэг бол Жорж Сорос «хэсэгчлэн тастах» хэмээжээ. Мөн «балканжуулах» Балканы орнуудыг устгасныг зүйрлэн ингэж нэрлэсэн/, хоёрдугаар зэргийн орон болгох, цэргийн дарангуйлал тогтоох гэж ч болно. Жишээлбэл Ливи улс.
-АНУ зөвхөн хүний эрхийн төлөө санаа зовоогүйбайх. Тийм үү?
Тэдний гол зорилго нь даян дэлхийг Олон улсын валютын сан /ОУВС/ болон НАТО-д захируулах, улмаар үргэлж хоорондоо уралцах сул дорой, жижигхэн «улсанцар» байгуулахад оршдог. Улс нэртэй эдгээр галзуугийн эмнэлгүүд нь яагаад ч «Exxon Mobile», «JP Morgan Chase», «Halliburton» зэргийг сөрөн зогсох чадваргүй. Үүний тод жишээ гэвэл мөн л Ливи.
Тэд анх Ливид үүнийг эхэлсэн. Одоо Сирийг хувааж, курдуудын нутгийг таслах байх. Тэгвэл Турк улс тэр нутгийг өөрийн эзэмшил гэж зарлана. Улмаар Ливанд дайн дахин дэгдэх биз. Мөн Сирид иргэний дайн тасрахгүй, бас Израиль зарим нутгийг өөрийн гэх зэргээр гинжин. урвал үргэлжилсээр байх магадлалтай.
-Сирийн Ерөнхийлөгч Башар ийм аймшигт дарамтыг тэсвэрлэж чадахуу?
Чадна. Их удаан тэсэх байх. Асадын засаг өрнөдийн эвслээс хүчтэй байж чадна. Мэдээж, энэ нь Орос, Хятадаас хамаарна л даа. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулж тогтоолын долдугаар бүлгииг дэмжүүлэх санаатай байгаа.
Эдийн засгийн хатуу хориг ч тавих биз. Улмаар зэвсэгт халдлага, нислэггүй бүс байгуулах магадлалтай. Өөрөөр хэлбэл, бөмбөгдөлт, завсрын бүс энэ тэр гээд Сирид их хүчээр халдах болно.
Гадаадынхны хүчээр нялзаасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Асад мэдэгдсэн. Гэтэл Сирийн үндэсний зөвлөлийн гишүүд бас Асадтай хэзээ ч хэлэлцээр хийхгүй гээд байгаа.
Германы «Frankfurter Allgemeine» сонинд бичсэнээр Хул тосгонд болсон яргаллыг Асадын арми биш харин Сирийн чөлөөт армийнхан, мөн НАТО-гийн цуст батальонууд үйлджээ. Гэтэл тэднийг Хиллари Клинтон, Гааг, Фабиус болон бусад нь дэмжсээр байна. -Xoёpнүүртэй Кофи Аннан үнэн хэрэгтээ үхлийн батальонуудыг нуух халхавч юм.
-Эвслийн засгийн газар байгуулах талаар яриад эхэллээ. Башар Асад үүнийг хүлээж авах болов уу?
-Сирийн сонгогчдын 50 гаруй хувь нь сонгуульд оролцсон. Уг сонгуульд эрх баригч Баас намаас гадна сөрөг хүчнийхэн ч нэр дэвшсэн. Сирид чөлөөт, тэгш эрхтэй сонгууль явагдсан. Гэтэл Кофи Аннан «Энэ хангалтгүй. Бидэнд өөр юм хэрэгтэй» хэмээн шүүмжилжээ.
Тэрбээр Сирийн чөлөөт арми болон Үндэсний зөвлөлийг сонгуульд оролцохоос татгалзана гэж найдсан байх. Учир нь тэд аливаа хэлэлцээр, харилцаа холбоо тогтооход саад тотгор учруулдаг. ,
Үнэндээ Сирид үүссэн хямралын буруутан бол тэд. Сирийн үндэсний зөвлөлийнхөн гэгчид нь үнэн хэрэгтээ тансаг буудалд амьдрах дуртай, том том мэдэгдэл хийдэг балмад этгээдүүд шүү дээ. Тэд хэлэлцээр хийхгүй гэж зөрүүдлэх нь аргагүй. Ийм хэлэлцээртэй хэлэлцээргүйгээр тансаг амьдарч байгаа юм чинь.