2012.08.27

В.Путины амь насанд халдахыг завдсан сэжигтэнийг Украинаас ОХУ-д хүлээлгэн өгөв

Оросын телевизүүдийн уламжилж байгаагаар, Пьянзиныг Москвад авчраад байна. Бас нэг сэжигтэн Адам Осмаевын хувьд гэвэл, түүнийг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг Европын хүний эрхийн шүүхийн зөвлөмжөөр түр зогсоогоод байгаа аж.
 
Украин болон Оросын хуулийн байгууллагуудын үзэж байгаагаар, Адам Осмаев “Имарат Кавказ” үүрийг Украины Одесс хотод санаачлан байгуулж, тэргүүлж байсан. Үүрт Пьянзин болон Чечений иргэн Руслан Мадаев нар элсч байжээ. 2-р сарын 4-нд Одесст тусгай албаныхан ажиллагаа явуулсны улмаас олон улсад эрэн сурвалжилж байсан гэмт хэрэгтнүүдийг баривчилжээ. Тэд 2012 оны 1-р сарын 4-нд Одесст дэлбэрэлт зохион явуулсан хэрэгт сэжиглэгдэж байгаа. Өмнө нь НҮБ-ын Дээд комиссарын удирдах газрын Дүрвэгсдийн асуудал хариуцсан Киев дахь төлөөлөгч хийсэн мэдэгдэлдээ, Осмаев Украинаас улстөрийн орогнол хүссэн гэж байсан.

Гэвч Осмаевын эхнэр /албан ёсоор батлуулаагүй / Амина Окуева мэдэгдэхдээ, Украины цагаачлалын алба түүний хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан гэжээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.