2012.08.26
Хил дамнан алсарсан алан хядлага -2
Улс төрийн талаар хэлмэгсдийн Судалгааны төвийн
Эрдэм шинжилгээний ахлах ажилтан С.ТУЯА
Эрдэм шинжилгээний ахлах ажилтан С.ТУЯА
Өмнөх хэсгийг ЭНД дарж уншина уу.
Дэмидтэй холбоотой яриа хөөрөөг нэг тийш болгох үүрэг Монголд очихоор мордох гэж байгаа зөвлөлтийн төлөөлөгчдийн тэргүүн М.П.Фриновскийд өгөгджээ. Фриновский нар замдаа Эрхүү хотод саатаж, нутгийн зарим чекистүүдтэй холбоотой зарим яриа хөөрөөний учрыг олох ёстой байжээ. Түүнчлэн тэрээр хожим "Монголын цэргийн жанжин ирэх гэж байгаатай холбоотой зарим нэг даалгавар биелүүлэх ёстой байсан" гэж хальт дурдсан байдаг. Ийнхүү Дэмидийн Москва орохоор сууж явсан галт тэрэг 1937 оны наймдугаар сарын 20-ны үдэш Эрхүү хотын зогсоол дээр ирээд хагас цаг хэртэй болоод цааш явсан байдаг.
Маршалд ердөө хоёр хүрэхгүй хоног амьдрах хугацаал үлдсэн. Новосибирск арай хүрэхгүй буудлын орчим галт тэрэг наймдугаар сарын 22-нд явж байхад тэрээр насан өөд болжээ. Албан ёсоор үхлийн шалтгааныг консервэнд хордсон гэж зарласан. Илүү итгэлтэй болгохын тулд дагалдан явсан бусад хүмүүсийг нь ч хордуулсан байдаг бөгөөд нэг нь нүд аньж, гурвынх нь амийг эмч нар аварч амжсан байдаг. Дэмидийн цогцсыг нутаг руу нь буцаахын оронд газар нутгийнхаа үлдсэн хагасыг туулуулан Москвад авч ирэн, Казанийн вокзал дээр хоёр орны далбаа намируулж байгаад маршалын цогцсыг хүлээж авсан. Бас болоогүй их бууны суурин дээр байрлуулан, морьт цэрэг, их буучдаас бүрдсэн хүндэт харуултайгаар чандарлах газар руу аваачин ЗХУ-ын БХАК-ын орлогч маршал А.И.Егоров, ГХАК-ын орлогч Б.В.Стомоняков болон албаны бусад хүмүүс оролцсон эмнэлэгийн цуглаан хийсэн байна.
Харин энэ хооронд М.П.Фриновский, П.А.Смирнов нарын тэргүүлсэн төлөөлөгчид наймдугаар сарын 24-нд Монголын нийслэлд хүрч ажилдаа оржээ. Нутгийн удирдагчдад улс оронд чинь үхлийн аюул нүүрлээд байна, энэ тухай зөвлөлтийн соргог чекистүүдийн ачаар ЗХУ-ын Засгийн газар олж мэдээд байна. Энэ төлөвлөгөө ёсоор Монголын /гадаад, дотоод/ дайснууд нийлэн боловсруулсан хорт төлөвлөгөөгөө 1937 оны есдүгээр сард багтаан хэрэгжүүлж эхлэх гэж байна. Хятадын цэргийн анги нэгтгэлүүд ухарсаар Монголын хилийг даван орж ирэх бөгөөд араас нь тэднийг элдсээр Японы цэрэг армийнхан мөн орж ирнэ.
Энэ үед саяхан болтол, Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан Гэндэн тэргүүтэй хуйвалдагч лам нарын хувьсгалын эсэргүү байгууллагуудтаи хүч хавсран засгийн газрын эсрэг бослого хөдөлгөөн өрнүүлэхийг санаархаж байна. Мөн түүнчлэн урвагч цэргийн дарга нарын удирдсан цэргийн анги нэгтгэлүүд босон Улаанбаатарыг эзлэж улмаар өнөөгийн төр засгийг унагаж, цаашдаа япончуудад засаглалын жолоог атгуулж, ингэснээр Монгол орон Хятадын ард түмний ар нуруу руу цохилт өгөх, ЗХУ руу довтлох таатай талбар болон хувирах гэж байна гэсэн тайлбар хийсэн байна.
Нөхцөл байдал ийм болоод байгаа учраас Монголын төр, засаг зөвлөлтийн удирдагчдад хандан улаан цэргийн анги нэгтэлийг яаралтай оруулж ирэх тухай хүсэлт нэн яаралтай гаргах хэрэгтэй болоод байгааг Фриновский ухуулан шавдуулсан байдаг. Энэ бүх санаа амжилттай хэрэгжсэнээр ЗХУ-ын Засгийн газар "БНМАУ-ын Засгийн газрын хүсэлтийн дагуу БНМАУ-ын хил хязгаар, газар нутгийг хамгаалуулах үүрэг бүхий зэвсэгт хүчнийг Монголын газар нутагт оруулах тушаал өглөө" гэж В.М.Молото, К.Е.Ворошилов нар гарын үсэг зурсан цахилгаан наймдутаар сарын 27-нд Улаанбаатар руу илгээгдэж байжээ.
Ингээд байгалийн чанад дахь цэргийн тойргоос цэргийн анги нэгтгэлүүд тус улсын газар нутаг руу орж эхэлсэн байх бөгөөд очсоны дараа 57 дугаар тусгай корпус гэх зохион байгуулалтад орсон байдаг. Ингэснээр ач холбогдлын хувьд дутах юмгүй даалгаврын хоёр дахь хэсэг рүү ороход бэлэн болсон байдаг. Фриновский Х.Чойбалсанд наймдугаар сарын 30-нд П.Гэндэнгийн мэдүүлгийн хуулбар болон нууц байгууллагын гишүүн, японы ашиг сонирхолд нийцүүлэн тагнуулын үйл ажиллагаа явуулж байна хэмээн сэжиглэсэн 115 хүний нэрсийн жагсаалт өгсөн байна. /Харин энд анхаарал татдаг зүйл бол В.Х.Таиров баривчлагдан, "буруугаа хүлээсэн", монголчуудыг хардах үндсэн шалтаг мэдүүлэг өгсөн зэрэг үйл явдлыг монголын талд мэдэгдэлгүй нууж, дуугүй байхаар шийдсэн явдал яах аргагүй мөн./ Түүнчлэн Х.Чойбалсан зөвлөлтийн зочдын саналаар есдүгээр сарын 2-нд хуучин хашиж байсан дотоод явдлын яамны сайдын ажил дээрээ цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжны ажлыг хавсран гүйцэтгэх болжээ.
Монголын Ерөнхий сайд байсан Амар Сталины элч төлөөлөгчдөд бүрэн итгэж байсан байдаг бөгөөд төдөлгүй М.П.Фриновский, түүний заавар зөвлөгөөг үг дуугүй биелүүлж байсан Х.Чойбалсан нарын удирдлагаар 1937 оны есдүгээр сарын 10-нд монголын нийгмийн бүх давхаргыг хамарсан их цэвэрлэгээний өргөн ажиллагаа эхэлжээ.
Үүний өмнөхөн нь Х.Чойбалсан дотоод явдлын яам, цэргийн яамны ажилтнуудтай хийсэн уулзалт дээр одоо тодорхой болсон баримтаар саяхан насан эцэслэсэн маршал Дэмид Японы rap хөл болж байсан байх бөгөөд ерөнхий сайд асан П.Гэндэнтэй хүч хавсран засгийн эрхийг гартаа авахаар бэтгэлээ базааж байжээ хэмээн мэдэгдсэн. Ингэснээр хувьсгалын эсэргүу нарын хамтаар зэвсэгт хүчинд нөлөө бүхий алба хашиж, дээрх хоёртой хамтран зүтгэж байсан олон хүнийг баривчлах үүд хаалга нээгджээ. Фриновский "Монголын тав дахь цуваа"-ныхныг хэрхэн намнаж байгаа тухайгаа Москва дахь удирдлагадаа тогтмол дэлгэрэнгүй илтгэж байсан байдаг.
Тухайлбал, тэрээр 1937 оны есдүгээр сарын 13 гээд Ежовт ирүүлсэн илтгэлдээ: "Чойбалсангийн хамтаар ерөнхий сайд Амартай Ёнзон, Дамдин нарыг баривчлах тухай асуудлыг есдүгээр сарын 7-нд ярьж тохирлоо. Амар маш хурдан, бүр утсаар зөвшөөрөл өгсөн. Нэр бүхий хоёр этгээдийг баривчилсан өдрөө байцаахад гэм буруугаа хүлээлээ. Тухайлбал Ёнзон 1923 ондТүвдэд Дүвд энэ үед бие даасан шашны төрт улс байсан бөгөөд Английн хүчтэй нөлөөн дор байсан гэж үздэг./явж байхдаа английн тагнуулын этгээдийн урхинд орж..., улмаар Монгол руу тагнан турших, хорлон сүйтгэх, засгийн газрын эсрэг үйл ажиллагаа эрхлэх зорилгоор илгээгдэн баригдах өдрөө хүртэл тэр үүргээ биелүүлж байсан байна.
Энэ ажилдаа элсүүлсэн 26 хүний нэр мэдүүлсэнээс ихэнх нь нэр нөлөө бүхий лам нар байх бөгөөд 14 нь түвд үндэстэн байна. Тэрээр Түвдээс өгсөн даалгаврын дагуу Монголд 1932 онд дэгдсэн зэвсэгт бослогыг удирдсанаа ч хүлээв. Мөн тэрээр БНМАУ-д бүх Монголыг хамарсан хувьсгалын эсэргүү байгууллага байгаа талаарх ДЯЯ-нд байгаа мэдээллийг нотолсоны зэрэгцээ өөрөө удирдагч болохоо нотлон мэдүүллээ. Энэ бүхний зэрэгцээ тэрээр японы тагнуулын байгууллагад элсэн тэдний эрх ашгийн төлөө зүтгэх болсон байна...Дамдин энэ бүхтагнан турших үйл ажиллагааны хувьд Ёнзонгийн туслагч байснаа хүлээлээ. Ёнзон, Дамдин нарын нэрлэсэн 26 этгээдийг баривчлах тушаал өгөөд байна.
Дараах удирдамж өгөөд байна. Үүнд:
1 .Мөрдөн байцаалтын явцад Ёнзон, Дамдин на-рын удирдсан лам нарын хувьсгалын эсэргүү байгууллага болон Гэндэнгийн хийгээд бусад байгууллагатай ямар харилцаа холбоотой байсныг тодруулах;
2.Тэрчлэн тус байгууллагын Буриад Монголтой хийгээд Монголтой холбоо хамаатай Зөвлөлтийн бусад нутаг оронтой тогтоосон харилцаа холбоог тодруулах;
З.БНМАУ-д үйл ажил-лагаа явуулж байсан лам нарын эсэргүү байгууллагын гишүүдийг нэг бүрчлэн тогтоох;
4.Түвд, англи, японтой харилцаж байсан зам мөрийг тодруулах...Ёнзон, Дамдин нарын хэргийг 10 хоногийн дотор багтаан шийдээд олон түмний өмнө улс төр, олон нийтийн үзүүлэх сургалт хэлбэрийн ажил зохион байгуулна. Мөрдөн байцаалтын явцад нэмэгдэн хүн гарч ирвэл баривчилж, тухай бүр нь шүүн таслах болно..." гэх зэргээр бичсэн байна.
Фриновскийн дээр дурссан шүүх хурал 1937 оны аравдугаар сарын 3-7-нд болсон байдаг бөгөөд шашны дээд хэргэм бүхий 23 мяндагтныг япончуудын даалгавраар зэвсэгт бослого гаргахаар бэлтгэж, тагнах, хорлон сүйтгэх ажиллагаа хийж байсан ерөнхий асан Гэндэн, маршал Дэмид нарын толгойлсон хувьсгалын эсэргүү байгууллагатай холбоотой байсан гэж буруутгаж байжээ. Улмаар шүүхийн шийдвэр гарч 23 хүнээс 19-д нь буудан алах ял оноож байжээ.
Үүнээс хойш бүтэн хагас долоо хоногийн дараа "Гэндэн-Дэмидийн хувьсгалын эсэргүү байгууллага" хэмээх шүүх хурлын ажил эхэлжээ. Энэ үед Гэндэн Москвад байсан байх бөгөөд 1937 оны арваннэгдүгээр сарын сүүлээр түүнийг ЗХУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегиос буудан алах ялаар өчиггүй шийтгэн гүйцэтгэсэн байдаг.
Харин Г.Дэмид энэ бүх үйл явдал болохоос хоёр сарын өмнө Москва орох замдаа өөд болсон тухай бид дээр өгүүлсэн. Тийм болохоор гэмтний суудал дээр эд биш тэдний хамтран зүтгэгчид, ерөнхий сайдын орлогч, Монголын ардын хувьсгалт армийн ерөнхий командлагчийн орлогч, жанжин штабын дарга, улсын прокурор, гэгээрлийн яамны сайд болон бусад нэр хүндтэй олон хүн сууж байв. Энэ хүмүүст хэдийнэ улиг болсон зэвсэгт бослогод бэлдсэн, тагнан турших, хорлон сүйтгэх ажиллагаа үйлдсэн гэхээс гадна нам, засгийн удирдагчдын амь насыг хороохоор зэхэж байсан гэж ялласан байдаг.
Ингээд шүүхийн өмнө, ялтны суудалд суусан 14 хүнээс нэг нь 10 жил хоригдох ял авч бусад нь буудуулсан байдаг. Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар болж буй явдлыг ойлгохгүй байсан гэж хэлж болохгүй. Ямар ч байсан өрнөж байгаа хэрэг явдалд оролцож, нөлөөлөх боломж байгаагүй юм. Үүнийг нотлож, тухайн үеийн нөхцөл байдлыг тодруулах нэгэн баримтдурдья. Энэ бол ЗХУ-аас Монголд сууж байсан бүрэн эрхт төлөөлөгч С.Н.Миронов Москва буцсан М.П.Фриновскийд 1937 оны аравдугаар сарын 18-нд бичин илгээсэн цахилгаан байгаа юм. Тэрээр:" Борхүү аравдугаар сарын 9-нд Амар дээр ороод ДЯЯ гэм буруугүй олон хүн баривчилж байцаах явцдаа хүчирхийлэл их хэрэглэж байна, өөрөө ч баривчлагдах вий гэж айж багйгаагаа хэлсэн байдаг. Амар үүнийг сонсоод Борхүүд еөр хүнд дахиж бүү ярь. Оросууд мэдвэл баривчлаж буудна шүү" гэсэн байдаг. Борхүү Амарбн өрөөнөөс гаран Лувсаншарав дээр үүнийг ярьсан байна.
Лувсаншаравын өрөөнөөс Борхүүг гарсаны дараа Амар орж очин Борхүү орж ирэв үү хэмээн асуусан байдаг. Лувсаншарав түүнийг орж ирсэн гэхийг Амар сонсоод ярьсан зүйлийнх нь талаар одоохондоо Чойбалсанд битгий ярь, "Цэвэр монгол сэтгэлтэй" хүний амийг цаадуул чинь (зөвлөлтийн бүрэн эрхт төлөөлөгчийн газрыг хэлж байна. А.П.) цааш нь харуулж байна" гэсэн байна. Харин энэ бүхний дараа Лувсаншарав над дээр орж ирэн Борхүү, Амар нарын юу гэснийг бүгдийг ярьсан. Тэр үед би түүнд Чойбалсанд ямар яриа болоод байгааг ярь, харин надад хэлэлгүй ямар нэг алхам хийж болохгүй шүү гэж анхааруулаад дээр нь нэмжээ. Борхүү ер нь хуйвалдагчдын ямар нэг байгууллагын гишүүн хүн учраас илчлэгдэхээс айж байгаа бололтой. Тийм учраас хамт ажиллаж байгаад одоо баривчлагдаад байгааг улсаас тодруулан байцаа гэж зөвлөв. Энэ яриа болсны маргааш буюу аравдугаарсарын 10-нд Чойбалсан над дээр ирэн Намсрайн мэдүүлгээс үзвэл Борхүүг буруутгах үндэслэл гарч ирж байна, аравдугаар сарын 14-нд дахин ирж Аюушийн дэлгэрэнгүй мэдүүлгийг үзүүлсэн. Тэгэхэд нь би Борхүүг баривчлахаа гүр хүлээх, Амарт Борхүү-гэй холбогдолтой ямар нэг зүйл хэлэхгүй байх (Чойбалсанд-А.П.) нь зүйтэй гэж зөвлөсөн. Борхүүтэй холбоотой мэдүүлэг гүйцэд бүрдэхээр Амарт танилцуулж баривчлах тухай ярьвал зохимжтой гэж хэлсэн. Миний хэлснийг ч зевшөөрсөн" гэж бичсэн байдаг.
МАХН-ын төв хорооны (БХК(б)Н -ын Төв хорооны хоёр гуравдугаар сарынхтай ижил) III бүгд хурал 1937 оны аравдугаар сарын сүүлээр болж, улс оронд дэгдсэн хэлмэгдүүлэлтийг онолын хувьд зөвтгөсөнөөр алан хядах ажиллагаа бүр ч эрчимжсэн юм....ЗХУ-аас Монголд сууж байсан С.Н.Миронов 1938 оны дөрөвдүгээр сард эхлээд хагас жил болж байгаа цэвэрлэх ажиллагааныхаа тухай бичсэн ээлжит тайландаа гуравдугаар сарын 30-ны байдлаар 10728 хүн баривчилсны 7814 нь лам, 322 нь феодал, 300 нь яамдад хариуцлагатай алба хашиж байсан этгээдүүд, 180 нь Монголын армид дээд хийгээд ахлах тушаалын цолтнууд байна. Мөн түүнчлэн 1555 буриад, 408 хятад/Монгол хийгээд ЗХУ-д хувьсгалын эсэр-гүү үндэстэн илэрсэн байдаг. Энэ бол буриад, хятадууд байсан бөгөед тэдний дунд гол төлөв японы талд үйлчилж байсан, нүүрээ нуусан ардын дайсан маш олон байсныг зөвлөлтийн мэргэжил нэгтнүүдийн тусламжтайгаар монголын чекистүүд илрүүлж байсан юм байна.
Одоогийн байдлаар 7171 хүний хэргийг байцаан шийтгээд байна. Үүнээс 6311 хүнийг буудан алахаар шийтгэсэн. Тагнан турших хийгээд байцаалтын дүнгээр цаашид 6000 шахам лам, 86 түшмэл, мөн 900 орчим буриад, 200 хятад баривчлах ёстой болоод байна.Монголд "Их алан хядлага" 1939 оны дө-рөвдүгээр cap хүртэл үргэлжилсэн юм. Энэ үед Х.Чойбалсангаар удирдуулсан Онцгой комисс / "тусгай гурвал"/ Москвагийн заавраар 1937 оны аравдугаар сарын 20-нд байгуулагдсан байдаг бөгөөд албан ёсны дүн мэдээгээр эх орноосоо урвасан, хувьсгалын эсэргүү үйл ажиллагаа явуулсан гэх хэргээр 25588 хүний хэргийг авч хэлэлцэн 20099 хүнд буудан алах ял оноосон байна. Мөн түүнчлэн Төв хорооны ги-шүүдээс гуравны хоёр нь, МАХН-ын төв хорооны Тэргүүлэгчдийн 10 гишүүнээс 8 нь хэлмэгдэлд өртсөн байдаг. Ерөнхий сайд А.Амарыг 1937 оны гуравдугаар сард албан тушаалаас нь ховх татсаны дараа улсын шинз удирдагчаар Х.Чойбалсан тодорч 1952 онд насан өөд болтлоо уг албыг хашсан. Лам нарын асуудлын хувьд 1937-1939 онд бүрэн щийдсэн гэж үздэг. Амьд үлдсэн лам нарыг хеөн тарааж, сүм хийдийг хааж, эд хөрөнгийгулсын болгон хураан авсан юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.