"Тутанхамоны хараал" тойрсон ҮНЭН
2012.08.08

"Тутанхамоны хараал" тойрсон ҮНЭН

Египетийн домог болтлоо алдаршсан Тутанхамон хааны бунхныг Ховард Картер 1923 онд олж нээн шинжлэх ухаанд шуугиан тарьсан билээ. Тэр үед түүний удирдлагад ажиллаж хааны занданшуулсан шарилыг нээхэд оролцсон 20 хүн нууцлаг золгүй байдлаар бүгд амьнасаа алдсан байдаг.

Энэ явдлыг "Тутанхамоны хараал" хэмээн нэрлэж үнэхээр эртний хаад гайхалтай хүмүүс байж бас хараал гэж үнэхээр байдаг юм байна гэсэн сэтгэгдлийг олон хүний тархинд шингээсэн байдаг.Үнэхээр ч тэр малтлагад оролцсон хүмүүс бүгд учир битүүлгээр нас барсан болохоор жирийн иргэн төдийгүй эрдэмтэд ч эргэлзэхээр байсан юм.  Туршлагатай мөрдөн байцаагчид ч энэ хэргийн учигийг тайлж чадаагүй билээ.

Тэлвэл сүүлийн үед нэр хүнд нь эрс есөөд байгаа түүхч Марк Бейнон "Тутанхамоны хараал"-ын талаар шинэ хувилбар дэвшүүлсэн нь шуугиан тарьж эхлээд байна.

Түүний нотолж буйгаар бол тэдгээр хүмүүсийн үхэл фараоны хараалтай ямар ч холбоогүй ажээ. Харин Тутанхамоныг алдаршуулах гэсэн хар домын шидтэн Алистер Кроулийн үйлдсэн аллага болж таарч байна. Өөрөөр хэлбэл энэ хүн л малтлага хийсэн Картерийн багийнхныг толгой дараалан устгаж хараал байсан мэт цуу тараажээ. Үүнд нь мэдээж олон хүн итгэж байв. Өдийг хүртэл дэлхий даяараа "Тутанхамоны хараал" байдаг гэдэгт итгэж байлаа. "Алистер Кроулийн өдрийн тэмдэглэл, номын гар бичмэл зэрэг олон эх сурвалжийг судлаад үзэхэд энэ хүн л Ховардын багийнхныгхөнөөсөн болох нь илт байна" гэж Марк Бейнон ярьжээ. Түүний нотолж байгаагаар Алистер Кроул "хүүлэгч Жек" хэмээн алдаршсан алуурчныг ихэд шүтдэг байсан гэнэ. Ховардын хүмүүсийн үхэл зартай алуурчны хохирогчид шиг байсан нь үүний нотолгоо гэж нэрт түүхч өгүүлж сууна.

Кроулийн хохирогчоор Картерийн нарийн бичгийн дарга болон ахмад Ричард Бетелл (Мэйферийн ойролцоо боолгуулж амиа алдсан), Уэстбери (өөрийн байшингийн долоон давхраас унаж нас барсан) нар хамгийн түрүүнд нэрлэгдэж байна. Мөн малтлагад оролцсон Эрнест Баж орондоо гаднын нөлөөтэйгээр амиа алдсаныг Алистер Кроул үйлдсэн гэж үзжээ. Тэрээр хохирогчтой найзууд байсан гэнэ.

Бас Египетийн хунтайж Али-Камель Фахми Бей гэргий Мари-Маргеритэд буудуулж амиа алдсан байдаг. Марк Бейноны онцолж байгаагаар Мари-Маргерит Кроулийн нууц амраг байсан аж. Ингээд амрагаараа дамжуулж хунтайжийг хөнөөжээ хэмээн Марк Бейнон хэлэв. Тухайн үед Цагдаагийн газраас энэ хэргийг тогтоож Кроулийг баривчилахад ойрхон байсан ч бас л золгүй явдал болж хэргийг мөрдөж байсан гурван мөрдөгч ослоор амиа алдсан юм байна. Удалгүй хэргийг хаажээ.


Ховард Картер

Алистер Кроул аллагадаа дээрхи бүсгүйг ашигладаг байсан бөгөөд удалгүй түүнийг өөрийн гараар цааш нь харуулсан бололтой. Тутанхамоны бунхнаас гарсан эд өлгийн зүйлийг судалж байсан Эдгар Стил олгойн хагалгаа хийлгээд удалгүй нас баржээ.Түүнийг хагалгаа хийлгэдэг өдөр хар домын шидтэн Кроули тэр эмнэлэгт ороод гарсан баримт цагдаагийн газарт байдаг.

Алистер Кроул

Ховардын багийнхнаас хамгийн түрүүнд амиа алдагсдын нэг лорд Карнарвон Каирт бурхан болжээ. Түүнийг хортой шавьжинд хатгуулж үхсэн хэмээдэг. Тэгэхдээ гүрээний судасны ойролцоо шавьж хатгажээ. Тутанхамоны занданшуулсан шарилыг задлах үед хүзүүнийх нь гүрээний судасны орчим сорви байжээ. Үүнийг харахаар хүн бүр үнэхээр хараал байжээ гэж үзэж болохоор. Гэтэл занданшуулсан шарилыг өмнөх орой нь хэн нэгэн задалчихсан байсныг Картер дурсан ярьсан байдаг. Энд өнөө л хар домын шидтэний гар оролцсон нь тодорхой гэж түүхч дүгнэжээ.

Марк Бейноны судалснаар Лондонд болсон золгүй явдлууд дандаа "хүүлэгч Жек"-ийн хохирогчдын олдсон газрын ойролцоо байж таарсан гэнэ. Түүний энэхүү дүгнэлт, таамаг дээр үндэслэж Лондоны цагдаагийн газрын даргын тушаалаар тэр үеийн хэргүүдийг сэргээн шалгах үүргийг мөрдөн байцаагч нартаа өгсөн байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.