Ленинийг оршуулахыг хүсчээ
2012.06.11

Ленинийг оршуулахыг хүсчээ

Зөвлөлтийн хувьсгалын удирдагч Владимир Лениний цогцсыг газарт оршуулах хэрэгтэй гэж ОХУ-ын Соёлын яамны сайд Владимир Мединский үзэж байна. Оросын “Эхо Москвы” радио станцид ярилцлага өгөхдөө тэрээр ингэж мэдэгдсэн байна. Ленин “өндөр албан тушаалын хүний хувьд” хүндэтгэлтэйгээр оршуулах ёслолыг гүйцэтгүүлэх эрхтэй хүн гэж тэр хэлсэн байна. Социалист хувьсгалын удирдагчийг газарт оршуулсны дараа Мавзолей Улаан талбайн цогцолборын нэг хэсгээрээ үлдэх ёстой гэж тэр үзэж байна. Зөвлөлтийн түүхийн нээлттэй музей нээвэл өндөр үнэтэй тасалбартай маш олон хүн үздэг музей болно гэж Мединский ярьж байна. 

Владимир Ленин бол хувьсгалч, төрийн болон улс төрийн дэлхийн хэмжээний зүтгэлтэн юм. Тэрээр 1917 оны Октябрийн хувьсгалын зохион байгуулагчдын нэг байсан бөгөөд үүний үр дүнд ЗХУ-ыг үүсгэн байгуулсан юм. Зөвлөлт засгийг эсэргүүцэгчид, “пролетарийн диктатурыг” ЗХУ-д практик дээр хэрэглэсэн гэж үзэн Ленинийг цуст дарангуйлагч гэж үздэг юм. 1924 онд нас барсных нь дараа Лениний цогцсыг занданшуулан Мавзолейд олон нийтэд үзүүлэхээр тавьсан юм. Архитекторч Щусевийн төсөл зургаар 1924-1930 оны хооронд Улаан талбай дээр энэ бунханыг барьсан юм. 

ЗХУ бутран тарсны дараа ОУ-ын зарим нэг улс төрийн болон нийгмийн зүтгэлтнүүд Лениний цогцсыг газарт оршуулж, Мазолейг хадаглан хамгаалах асуудлыг нэг бус удаа тавьж байсан юм. Лениний цогцсыг газарт оршуулах хэрэгтэй гэж тухайн үед нь Бүх Оросын болон Москвагийн тэргүүн хамба 2-р Алексий болон ЗХУ-ын ерөнхийлөгч асан Михаил Горбачёв нар үзэж байсан юм.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.