2021.02.27
Т.Энхтүвшин: Үрийн будаа татан авалт ямар шатандаа явж байгаа вэ?
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр /2021.02.26/-ны хуралдаж, хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн үйл ажиллагааны талаарх салбарын сайдын мэдээллийг сонслоо.
Бэлтгэл ажлын явц болон салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
ААН байгууллагуудад 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон асуудал ямар шатанд явж байна вэ?
Үрийн буудайны татан авалт хэр түвшинд явж байна вэ? Эртхэн татахгүй бол газар тариалангийн ажил эхэллээ. Үүн дээр анхаарах хэрэгтэй.
ОХУ-аас орж ирж байгаа улаанбуудай их өндөр үнэтэй орж ирж байна. Ингэснээр гурилын үнэ нэмэгдэнэ. Гурилын үнэ нэмэгдэх тал дээр ямар бодлого барьж байна вэ? ОХУ-аас импортоор будаа өндөр үнээр татаж авдаг эргээд стартегийн бүтээгдэхүүн нэмэгдээд, ард иргэдийн нуруун дээр ачаа ирэх вий.
Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.
Засгийн газраас хүнсний нөөц үйлдвэрлэх чиглэлээр 150.000 тонн хүнсний улаанбуудай боловсруулах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд Хөгжлийн банкаар дамжуулан 100.000 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Эндээс нийт 46 тэрбум төгрөгийн зээл гарсан. Энэ хүрээнд гурилын үйлдвэрүүд 152.000 тонн улаанбуудай импортолсон байна.
Дотоодын нөөцөд ирэх намрын ургац гартал тасалдал үүсэхгүй, боломж нь хангагдсан гэж үзэж байгаа. Нөгөө талдаа УИХ-аар шийдвэрлэсэн үнэ өсгөх биш, үнийг тогтвортой байлгах цаашдаа нэг түвшинд барих бодлогоор гааль, НӨАТ-ийг чөлөөлсөн.