Арабын ертөнцийн төв дэх дөрвөн дөрвөлжин
2012.04.23

Арабын ертөнцийн төв дэх дөрвөн дөрвөлжин

  • Сонгуулийн хууль дүрмийг либералчлах, тус улсын төрийн бүрэн эрхийг дахин хувиарлах зэрэг олон цуврал алхамуудыг хийх нөхцөл байдалд Сири улсын удирдлагууд одоо ороод байна гэж тэр ярилаа.
Шатар, улс төр хоёр зарим нэг талаараа төсөөтэй ч юм шиг. Энэ нь ч гайхалтай зүйл биш, учир нь шатрын дүрсүүдийг 6-р зууны армийг дууриалгаж хийсэн юм. Эрин зуун өөрчлөгдсөөр байна гэвч эртний энэ тоглоом болон хамгийн хүчирхэг хүмүүсийг нэгтгэж байгаа холбоо улам л бэхжсээр байна. 21-р зуунд ч хүмүүс энэ тоглоомд дахин хандаж улс төрийн явцыг тайлбарлахыг оролдож байна. Бид ч гэсэн амьдралыг шатрын гайхамшигтай загварыг нэвтлэн ташир харахыг оролдоё.

“Их гарын тоглолт: шатар ба улс төр” гэсэн шинэ цуврал хөтөлбөрөө бид толилуулж байна. Дэлхий цаг үеийн үйл явдлыг 2007 оны Европ тивийн шатрын аврага, олон улсын гроссмейстер Владислав Ткачев тайлбарлаж байна.НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөг хэрхэн биелүүлж байгаад хяналт тавихаар НҮБ-ын ажиглагчид Дамаскт хүрэлцэн ирлээ. Сири улсын нөхцөл байдлыг хилийн чанадад зохицуулахыг оролдож байна.

Жишээ нь, Албаны ёсны Дамаскын төлөөлөгчид болон сирийн сөрөг хүчний толгойлогчидтэй хэлэлцээр хийх ажлаа Москва үргэлжлүүлсээр байна.2011 оны “Арабын хавар” сирийн босгыг мөргөлөө. “Арабын хавар” зун, намар, өвөл рүү алгуурхан шилжиж, дахиад л хавартай золголоо. Башар Асадын дэглэмтэй хийж байгаа гадаадын болон дотоодын сөрөг хүчний тэмцэл бүтэн жилийн турш зогссонгүй. Сөрөг хүчнийхэн Ливи улсад болсон шиг Сирийг уулгалан авах нь бүтэлгүйтлээ. Дамаскын ийм баттай байгаагын нууц нь юу байна, тэдний зарим нэг хөршүүд нь яагаад дайсагнаад байна вэ?Олон улсын гроссмейстер Владислав Ткачев нөхцөл байдлыг ингэж тайлбарлаж байна. Сири улсын газар зүйн байрлал нь ойрхи дорнодын улс төрийн үндсэн тоглогчдын дөрвөн замын уулзвар дээр байгаа нь шатар эхлэхийн өмнө шатрын хөлгийн гол талбарын төлөө тэмцэлддэгтэй ижил байна.

Шатрын хөлгийн төвийн дөрвөн дөрвөлжинг хэн эзэгнэж чадна тэр л тоглолтын санаачлагыг гартаа авдаг. Яг үүнтэй ижил Саудын Арав, Катар, Турк улсууд нэг талаас, нөгөө талаас Иран улс лалын ертөнцийн төв хэсэг дэх нөлөөний төлөө тэмцэлдэж байна. Орчин цагын ямарч шатрын тоглолтын нэгэн адил гадны тусламжгүйгээр бүтэхгүй. Тэмцэлдэж байгаа талуудын секундантууд болох АНУ, ОХУ, ЕХ тоглогчидод бүх талын дэмжлэг туслалцаа тэр дундаа хууль эрх зүйн дэмжлэг үзүүлж байна.Тоглоомын дүрмийн эргэн тойрон дахь маргаан НҮБ-ын АЗ дээр өдөр бүр болсоор байна. Хэрвээ та санаачлагыг гартаа авсан бол давшилт хийх ёстой нь шатрын стратегийн гол зарчмуудын нэг юм. Нислэггүй бүс байгуулах болон сирийн босогчидод санхүүгийн тусламж үзүүлэх тухай хамтарсан саналаа боловсруулаад байгаа Эр-Рияд, Доха, Анкарад энэ зарчмыг сайн ойлгож байгаа.

Сонгуулийн хууль дүрмийг либералчлах, тус улсын төрийн бүрэн эрхийг дахин хувиарлах зэрэг олон цуврал алхамуудыг хийх нөхцөл байдалд Сири улсын удирдлагууд одоо ороод байна гэж тэр ярилаа.“Их гарын тоглолт: шатар ба улс төр” гэсэн шинэ цуврал хөтөлбөрийн эхний хэсгийг та бүхэн сонслоо. Дэлхий цаг үеийн тулгамдсан үйл явдлыг 2007 оны Европ тивийн шатрын аврага, олон улсын гроссмейстер Владислав Ткачев тайлбарлаж байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.