МАН УИХ, нийслэлийн сонгуулийг хамтатгая гэжээ
2012.04.20

МАН УИХ, нийслэлийн сонгуулийг хамтатгая гэжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан сая түр завсарлаж бүлгийн дарга Ө.Энхтүвшин сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Бүлгийн хурлаар орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатгах эсэх талаар үүссэн маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлах талаар хэлэлцсэн байна. Нөхцөл байдлыг гацаанаас хэрхэн гаргах талаар өчигдөр орой МАН, АН-ын бүлгээс томилогдсон ажлын хэсгийн гишүүд ярилцаж доорх дөрвөн зүйл дээр тохиролцжээ.Нэгд, Зургадугаар сард УИХ-ын сонгуультай нийслэлийн Хурлын сонгуулийг хамт хийж болно гэжээ. Харин сум, дүүрэг, аймгийн ИТХ-ын сонгуулийг намар салгаж хийе гэсэн байна.

Хоёрт, УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгуультай хамтатган Үндсэн хуулийн зарим заалтаар ард нийтийн санал асуулга явуулъя гэжээ. Сумын Засаг даргыг яаж сонгох, Ерөнхий сайд аймгийн Засаг даргыг шууд томилох, сумын Засаг дарга багийн Засаг даргыг шууд томилох эсэх зэрэг асуудлаар санал асуулга явуулъя гэжээ.

Гуравт, цөөнхийн бүлгийн завсарлага авах хугацааг хязгаарлаж өгье гэжээ. Долоо, арав хоног, сар гэх мэтээр хязгаар тавьж өгөхгүй бол бүтэн дөрвөн жилээр ч завсарлага авч мэднэ.

Үүнийг цэгцэлье гэжээ.

Дөрөвт, УИХ-д бүлэг байгуулах гишүүдийн тоог нэмэх эсэх асуудлаар санал солилцжээ.Энэ талаар гишүүд хэлэлцэж байгаад завсарласан байна. Үдээс хойш МАН-ын бүлэг дахин хуралдах аж.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.