Н.Алтаншагай: Сонгинохайрхан дүүргийн иргэд PCR шинжилгээнд сайн хамрагдаж байна
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай 2020 оны 01-р сарын 09-ны өдөр ерөнхий боловсролын 9-р сургууль дээр шинжилгээ өгөх явцтай танилцаад, замын арчилгаа, Эмээлт товчооны үйл ажиллагаа, албан хаагчдын санал хүсэлтийг сонслоо.
СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай: Сонгинохайрхан дүүргийн зургаан цэг дээр PCR шинжилгээ өгч байгаа иргэд шинжилгээндээ сайн хамрагдаж байна. Мөн замын хальтиргаа нэмэгдэж байгаа тул зам арчилгаанд бид онцгой анхаарч байгаа. Иймээс бид нийтийн эзэмшлийн автозамуудад өдөртөө 17.1 тонн тусгай зориулалтын бодис, 20.9 тонн давсыг цацаж зорчих хэсгийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.
Холбоотой мэдээ
2024.11.20
2024.10.29
2024.10.17