СХД-ийн айл өрхүүдэд хүнсний бүтээгдэхүүн, дулаан хувцасны тусламж үзүүллээ
2020.12.10

СХД-ийн айл өрхүүдэд хүнсний бүтээгдэхүүн, дулаан хувцасны тусламж үзүүллээ

Коронавируст халдвар /Ковид-19/-ийн хөл хорионы өдрүүдэд иргэдийн орлого буурч, хүнс, түлш зэрэг өдөр тутмын хэрэглээний зүйлсээ хангалттай авч чадахгүй нөхцөл байдал үүссэн. Хүнд цаг үед засаг захиргааны нэгжүүд дор бүрнээ иргэд, аж ахуй нэгжүүдэд тус дэм болох тодорхой ажлуудыг санаачлан хийж байгаа билээ. 

Тэр дундаа нийслэл, дүүргийн иргэдийн төлөөлөгчид иргэдийнхээ аж байдлыг хамгийн ойроос мэдэрч ажилладаг хүмүүсийн хувьд НИТХ-ын төлөөлөгчид өөрсдийн сонгогдсон дүүрэг, хороодынхоо иргэдэд тусламж хүргүүлсээр байна. 

Өнөөдөр НИТХ-ын төлөөлөгч М.Говьсайхан, Г.Төгөлдөр нар Сонгинохайрхан дүүргийн 7, 12, 13, 14, 15, 16, 17, 30, 31, 43 дугаар хорооны тодорхой тооны иргэд, айл өрхүүдэд хүнсний бүтээгдэхүүн, дулаан хувцасны тусламж үзүүллээ. 

Төлөөлөгчид коронавирусний өвчлөлийн улмаас иргэд олон хоног хөл хорионд байж, амьжиргааны түвшин муудаж байна. Монголчууд энэ хүнд цаг үеийг хамтдаа эрсдэл багатайгаар даван гарахын төлөө бие биенээ дэмжин туслаж, дэглэмээ чанд сахиж байхыг уриаллаа.