Эдийн засгийн сүйрлийн давхар цохилт буюу дэлхийн дайн айсуй
2012.02.10

Эдийн засгийн сүйрлийн давхар цохилт буюу дэлхийн дайн айсуй


  • Өр¬нөдийн соёл ир¬гэнш¬лийн сүйрэл эртний өлгий Грек улсад эхэлсэн.
  • Банкстеруудын улстөр, эдийн засгийн нөлөөнд ав¬таагүй орнууд, тухайлбал Ли¬вийг бөмбөгдөж, төр засгийг нь унагасан.

Зохиолч Саман Мо­хам­ма­дийн нийтлэлийг орчуулан хүр­гэж байна. Хямралын босгонд тулж ирсэн дэлхийн эдийн за­саг маань орчин үеийн соёл ир­гэнш­лийн төгсгөл болж ч магадгүй. Дэлхийн улс орнууд /тодруулбал банкны ко­­лониуд/ ээлж дараалан дам­­пуур­ах нь. Олон­­хын мөнгөөр цөөнхийг тэ­­жээдэг өнөөгийн санхүү, улстөр, хүнд сурт­лын даяарш­­сан системд ядуурал, ажил­гүйдэл эрс их­сэн, жолоодлого­гүй болжээ.

Өр­нөдийн соёл ир­гэнш­лийн сүйрэл эртний өлгий Грек ул­­сад эхэлсэн. Энэ агуу ард тү­мэн дэл­хийн шинэ дэг жур­мыг тог­тоож буй сан­­хүү­гийн гангс­терүүдийн/банкс­терүүд/ золиос болсон юм.

Сэтгүүлч Гас Любин “Грек улс гуравдугаар сарын 20-нд дефолт зарлана гэж дэлхийн хөрөнгө оруу­лагчид хүлээж байгаа” хэ­мээ­жээ. Дэлхийн эзэд “Гре­кийн дефолт, дэлхийн эдийн засгийн хямрал ха­рин ч манай гарагийн хөгжилд тустай. Учир нь эдийн засгийн байн­гын өсөлт, орчин үеийн үйлдвэржилт илүү аюул­ тарина” гэж байна. Гэвч Грек, АНУ зэрэг орны дам­пуур­лын шалтгаан бол улстөрийн эрх мэдэл ба даяаршсан цагдаагийн ул­сын нэгдэл. Тэд өөрс­дийн эдийн засгийн дайн, сан­хүүгийн дээрмээ зөвтгөн, Грек зэрэг орныг дампууруулж байна.

Банкстеруудын улстөр, эдийн засгийн нөлөөнд ав­таагүй орнууд, тухайлбал Ли­вийг бөмбөгдөж, төр засгийг нь унагасан. Мөн зарим улсыг дээрэмдэж, сүйрлийн ир­­мэгт аваачлаа. Тэд ша­шин шүтлэгийн ялгаан дээр тоглож, зориуд өрнөдийн ба исламын соёл иргэнш­лийг мөргөлдүүлж, улмаар даяарш­сан эдийн засгийг уст­ган, хүрээлэн буй орчныг хам­гаалах нэрийдлээр дэл­хийн хүн амыг цөөрүүлэх бод­лого, даяаршлын статус-квог дэмжиж байна.
Манай гарагийн эзэд Дэлхийн III дайныг Ойрхи Дор­нодод дэгдээхийг санаарх­саар. Өрнөд, Израилийн холбоо энэ дайнд Иран, исла­мын хүчний эс­рэг зогсох бо­лолтой. Өрнөд ба ис­ла­мын ту­лаан эцэстээ соёл иргэнш­лийг устгах аюултай. Дараа нь тэд үнсэн ду­н­даас бүхнийг ши­нээр эхлэх юм байх.

Вашингтон үү­ний тулд Ойр­хи Дорнод, Төв Ази, Умард Африк, мөн Еги­петээс Иран, Ливиэс Аф­га­нис­тан хүр­тэлх газар ну­тагт исламын ер­төн­цийг бай­гуулахыг зорьжээ. Исламжуу­лалт өөрөө аяндаа үү­­сээгүй. АНУ-ын Тагнуу­лын төв газар, Анг­лийн Ми-6 тусгай ал­бад л түүнийг бий болгож байна.

Тэд ла­лын ор­нуудын соёлын хоцрог­дол­, энерги их хэрэг­лэдэг дарангуйллын дэглэ­мүүдийг няц дарахын зэ­рэг­цээ тэнд­хийн ардчилсан хөдөлгөө­нийг ч хавчсаар. АНУ, Анг­ли, Израиль, Ира­ны эрх баригчид дээрх мөр­г­өл­­­дөөнд улс орноо авч үл­дэхэд бус ха­рин дараагийн даяарш­­сан системд санаа тавьж байгаа нь хачирхалтай.

Иран улс Ормузын хоо­лойг хаана гэхэд дэлхийн эзэд наа­наа эсэргүүцэж байгаа ч үнэндээ АНУ болон дэл­хийн эдийн засгийг унагахыг хүсч байна. Тэд олон ар­ван жи­лийн өмнөөс ЗХУ бу­тар­на гэдгийг тооцоолж, гео­поли­тик, үзэл суртлын хувьд бэлд­сэн юм. Дараа нь Ираны, олон улсын терроризм гэдэг ши­нэ дайсантай болсон. Одоо дайн үнэн хэрэгтээ улс орнууд, ард түмнүүдийн хооронд бус дарангуйлагч дэг­лэ­мүү­­дийн дунд явагдаж бай­на.
Америк, Израиль, Ираны ард түмэн дайнаас залхжээ. Есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаа, “Америкт үхэл” зэрэг дуу байгаагүй бол дайны халуурал дэгдэхгүй бай­сан. Тэд эхлээд дайны халуурлыг үүсгэчихээд дараа нь эмчлэх эмээ зардаг. Энэ бол хорон санаат, дээрмийн, сэт­гэл санаанд нөлөөлсөн ажил­лагаа.

Дэлхийн гаж эрх ба­риг­чид дайныг хүссээр. Учир нь дайн л тэдний бүрэн эрхийг тэлж, нэмэлт эрх, давхар ашиг авч ирдэг. Үүний зэ­рэг­цээ ард түмэн тэдэн рүү дай­рахгүй. Дайн бол хаос /эмх замбараагүй/ учраас хяналт хэрэгтэй. Тэ­гэхээр хаос нь улстөрийн мөн­хийн тоглоом юм.

Үндэсний ухамсрынх нь тө­лөө Иран, Израилийг зо­лиос болгон сонгож авчээ. Тэд­гээр орон бол элдэв үзэл суртал, да­ран­гуйллын системийн үүр уур­хай. Тэд ард иргэдийнхээ тар­хийг угааж, зовж шаналан үхэ­хийг мөрөөдөгчид болгон ху­вир­гахын зэрэгцээ сансрын, шаш­ны дайнд “их бууны мах” бэлддэг. Эдгээр ул­сад ирээдүй байхгүй, гэсэн хэр­нээ оршуулгын газрыг бөөн­дөж байна. Иран, Из­раиль төдийгүй Америк ч ял­гаагүй хорон санаат, үзэл сурт­лын дарангуйллын дом­гийн нөлөөнд автсан орон.

АНУ, Израиль, Ираны бол­он бусад орны ард түмэн, цэргүүд чухамдаа дэлхийн дайн хэ­мээх энэ жүжгийн золигт гар­гасан хонь, нийгмийн ухамсрыг хянах бодлогын золиос болжээ. Жорж Вашингтон “Хэ­рэв үг хэлэх эрх чөлөөг бу­­лаагаад авчихвал бид хэл­гүй, дуугүй болж, яг хонь шиг бой хийх газар руу тууг­дана” гэсэн бай­даг даа.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.