Нэгдүгээр сард 94 оронтой худалдаа хийжээ
2012.02.09

Нэгдүгээр сард 94 оронтой худалдаа хийжээ

Манай улс 2012 оны 1 дүгээр сард дэлхийн 94 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 735.2 сая ам.долл, үүнээс экспорт 240.3 сая ам.долл, импорт 494.9 сая ам.долларт хүрчээ.


Гадаад худалдааны тэнцэл 2011 оны 1 дүгээр сард 139.6 сая ам.долларын алдагдалтай гарсан бол 2012 оны 1 дүгээр сард 254.6 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 115.0 сая ам.долл буюу 82.4 хувиар өсчээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 178.4 сая ам.долл буюу 32.0 хувь, үүний дотор импортын хэмжээ 146.7 сая ам.доллараар буюу 42.1 хувь, экспортын хэмжээ 31.7 сая ам.долл буюу 15.2 хувиар өсчээ.

Экспортын 97.1 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги эзэлж байна.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.