Манай улсын хилээр 12445 тонн мах экспортлоод байна
2009.11.09

Манай улсын хилээр 12445 тонн мах экспортлоод байна

Өнөөдрийн байдлаар Манай улсын хилээр үхэр,ямаа, адууны нийт 12445 тонн мах гараад байна. Үүний наривчлан авч үзвэл Сэлэнгийн Алтанбулагийн боомтоор 3100 тонн, Сүхбаатарын боомтоор 2000 тонн, Увсын Боршоогоор 343 тонн, Баян-Өлгийн Цагааннуураар 91 тонн үхрийн мах экспортлоод байна. Харин Буянт-Ухаагийн боомтоор 301 кг, Замын-Үүдээр 510 тонн ямааны мах экспортолсон дүн гарчээ. Мөн 6100 тонн адууны түүхий мах гаргасан байна. Харъяа яамнаас Экспортын зах зээлийг нэмэгдүүлэхийн тулд мал эмнэлэг, хорио цээрийн гэрээг хэд хэдэн улстай байгуулахаар болоод байна. Турхайлбал, тун удахгүй Малайз, Татар зэрэг улстай гэрээ байгуулахаар болсон аж. Энэ гэрээг байгуулчихвал мах экспортлоход саадгүй юм байна. Яваандаа Кувейт, Саудын Араб, Вьетнам, Индонез улсуудтай энэ төрлийн гэрээ байгуулна гэж харъяа яам төлөвлөөд байна. Түүнчлэн БНХАУ-ын нутгаар түүхий мах транзитаар тээвэрлэхээр тохиролцжээ. Тус улсын нутаг Тяньжинд мах хадгалах агуулах барихаар болоод байгаа гэнэ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.