Д.Ганхуяг: Инфляци хэдийнэ 20 хувь давчихсаныг төр нууцалж байна
2012.02.09

Д.Ганхуяг: Инфляци хэдийнэ 20 хувь давчихсаныг төр нууцалж байна

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг 2012 оныТөсвийн тухай хуулийг хэлэлцэх үеэр онгарангуут тодотгол хийхгүй бол болохгүйнь хэмээн анхааруулж байсан. Тэр үг үнэнболж төсөвт тодотгол хийлээ. Үүнтэйхолбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганхуягтайийнхүү ярилцсан юм.

-Та Монгол Улсын 2012 оны төсөв батлахад "Он гаргаад тодотгол хийхгүй бол болохгүй" гэж албан ёсоор хэлж байсан. Байдал ийм болохыг мэдэж байсан хэрэг үү?

Цалин нэмэхийг бид дэмжиж байгаа. Гагцхүү ямар цаг үед, инфляцыг хөөрөгдөлгүйгээр хэрхэн нэмэх вэ гэдгийг л бодож үзэх ёстой. Бид цалин нэмье, гэхдээ шинэ жил, Цагаан сар, наадмын өмнө нэмж болохгүй гэдэг байр суурийг илэрхийлж байсан шүү дээ. Аливаа баярын үеэр хүмүүсийн худалдан авалт, бараа бүтээгдэхүүний эрэлт эрс нэмэгддэг. Энэ хөдөлгөөнтэй үед нь цалин нэмчихвэл инфляцыг бид барьж дийлэхгүй. Тиймээс бид цалин нэмэх хугацаагаа л зөв сонгох хэрэгтэй. Энэ бол амьдрал дахь бодит байдал. Хэнд ч ойлгомжтой.

-Тэгвэл цалин нэмэх зөв цаг хугацаа нь хэзээ юм бэ?

-Сонгуулийн дараа буюу аравдугаар сард цалин нэмбэл инфляц хөөрөгдөхгүй. Одоо хар даа, эхний ээлжинд Цагаан сарын өмнө, хоёр дахь удаагийнх нь яг сонгуулийн  босгон дээр нэмэгдэх нь. Энэ бол амьдрал сайжруулахын төлөөх нэмэгдэл биш, харин сонгуулийн шоуны л нэг хэсэг болон хувирна.

Мөн улс төрд шинээр орж ирэх гэж буй хүмүүс үүнийг маш ихээр эсэргүүцэж байгаа.

Яагаад гэвэл, одоогийн Засгийн газар, эрх баригч намынхан "Би л цалин нэмж, та нарын амьдралыг сайжруулсан" гээд л сонгуулиар гэнэт сайн хүн мэтээр ярина. Нөгөө талаасаа энэ алхам нь албан тушаалаа ашиглан нэр хүндээ өгсөх гэсэн оролдлого болж хувирах нь.

-Гурван талт хэлэлцээрээр цалингхоёрдугаар сарын 1-нднэмнэ гэчихсэн болохоор яах ч аргагүй л болчихож байгааюм биш үү?

-Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо, Ерөнхий сайд нь ярилцаад л цалин нэмэх асуудлыг шийдчихдэг зүйл дэлхийн аль ч улс оронд байхгүй. Уг нь ийм асуудлыг гурван талт хэлэлцээрээр биш УИХ-аар хэлэлцэж шийдэх ёстой шүү дээ.

-Одоо тэгээд яах вэ. Инфляц 11 хувьтайбайна гэх юм. Энэхувь нэмэгдэх ньтодорхой гэсэн үгүү?

-Хэдийгээр инфляц 11хувьтай байна гэж мэдээлж буй ч энэ чинь худлаа тоо. Инфляц аль хэдийнэ 20 хувь давчихсан.Үүнийг нууж байна. Сая валютын нийлүүлэлт хомсдсоноос болоод шатахууны үнэ нэмэгдэхэд өргөн хэрэглээний барааны үнэ огцом өссөн.

Гэвч харамсалтай нь нэгэнт өссөн үнэ дахин буурдаггүй.

Энэ инфляц цаашид ч нэмэгдэх нь. Тэгэхээр Ардчилсан нам төрд алба хашдаг 200 мянгахан хүний төлөө биш, цаана нь хувийн хэвшилд ажиллаж буй нэг сая хүний талд зогсохоор санал нэгдэж байгаа. Одоо Цагаан сарын өмнө цалин нэмнэ л гэнэ. Тэгвэл цаана нь хувийн хэвшилд ажилладаг нэг сая гаруй хүн маань төрийн албан хаагчдын хөлд чирэгдэх нь.

-Тэтгэвэр, тэтгэмжбас нэмэгдэнэ гэсэн.Үүнд та болоод АНямар байр суурьтайбайгаа вэ?

-Бид тэтгэвэр, тэтгэмжийг бол хоёрдугаар сарын 1-нд нэмэхийг дэмжсэн. Яагаад гэхээр тэтгэврийн насныхан ард түмний олонх биш. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхэд эдийн засагт төдийлэн нөлөөлж чадахгүй. Тийм болохоор санаа зовоох зүйл биш. Инфляц хөөрөгдөхөд иргэдийн гар дээрх мөнгө төдийлэн нөлөөлдөггүй. Харин төсвийн зардлаар бэлэн мөнгөний урсгал огцом нэмэгдэх нь инфляцыг хөөрөгддөг. Өнөөдөр Монголын хүн амын гар дээр өдөрт нэг их наяд төгрөг эргэлддэг. Энэ бол инфляцид нөлөөлөх тоо биш. Харин төсвөөс урсгал зардал болж их хэмжээгээр мөнгө гаргах нь аюултай учраас цалингийн нэмэгдэлд санаа зовниод байгаа юм.

-Цалин нэмэхэнэачааллыг төсөв дийлэх болов уу. Өөрөөрхэлбэл, ийм мөнгөМонголын төрд бий юу?

-Монгол Улсын төсөв бол хангалттай дийлнэ. Эх үүсвэрийн хувьд санаа зовох зүйл байхгүй.

-Шонхор фракцын тухай асуумаар байна. Нэгэнт хүлээн зөвшөөрөгдчихсөн Ардчилсан хүчний холбооныхон заавал дахин фракцлах хэрэг байсан юм уу?

-Ардчилсан хүчний холбоо бол төрийн бус байгууллага Өөрөөр хэлбэл, төрийн бус байгууллагад урлаг, улс төр бизнес, үйлдвэрлэл эрхлэгчид гээд хүссэн хэн болов^ нэгдэж, үзэл бодлоо илэр хийлж, үйл ажиллагаанд нь оролцож болдог. Харин нам доторхи фракц гэдэг бол улс төрийн зорилготой, үзэг бодлын төлөөх улстөрчдийн нэгдэл. Үүгээрээ ялгаатай.

-АН ялах магадлагаа хамгийн өндөр бүрэнэ цаг үедолон фракц болж дотроо хагаралдаад, алтанболомжоо алдах ньхэмээх шүүмжлэхийг сонсоо л байлгүй. Гэтэлфракциуламнэмэгдсээрбайгааг юу гэж ойлгох вэ?

-Хүн төрөлхтний үзэг бодолд барууны, зүүний гэж хоёр туйл байдаг. Энэ хооронд дундын маш олон төрлийн үзэл баримтлал оршдог. Тэгвэл Шонхор фракцын үзэл баримтлал бол барууны, либерал гэдэг дээр үндсэрхэг үзлийг нэмсэн гээд л товчхондоо ойлгочих. Нам дотор ч олон фракц байж, үзэл баримтлалаараа ялгарч, өрсөлдөж, бодлогоо тодорхойлж байж зөв тийшээ чиглэж чаддаг.

-Үүнийггэхдээфракцтай ч, фракцгүй ч хийж болох юмшиг харагдах юм?

-Фракц мэндлэхэд л намын даргын асуудал, эсвэл намын бодлоготой эн тэнцүүлэн ярьж болохгүй. Фракц бол зөвхөн үзэл бодлын л ялгарал. Тэртээ тэргүй намын дарга, гишүүд, бүх фракц нь өөд өөдөөсөө харж суугаад алдаа оноогоо ярилцдаг. Шүүмжлэх зүйл хаана ч байна, алдаа оноо бий, үүнийгээ сайжруулах ёстой гэдэгт бүгд л санал нэгддэг.

-Шонхор гэдэг нэрийг та өгсөн гэл үү?

-Тийм ээ. Маш удаан судалж, бодож өгсөн нэр. Дэлхийн аль ч улс оронд улстөрчдийг шонхорууд, тагтаанууд гэж ангилдаг. Шонхор улстөрчид гэхээр шууд л хүмүүс ойлгодог. Энэ хүн бол ийм үзэл баримтлалтай, ийм бодлого чиглэлтэй гээд илэрхий болдог юм билээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.