2020.12.31

Г.Дамдинням: ЖДҮ-г дэмжиж, зээлийн хүүг хойшлуулах чиглэлд ямар бодлого барих вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.31\ нэгдсэн хуралдаанаар Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням асуулт асуулаа:

Бизнесийн орчин, ажлын байрыг хадгалах, ЖДҮ-ийг дэмжих тал дээр санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Монголбанкны мэдээллээр 1.4 сая хүн зээлтэй байна. Өнгөрсөн оны гуравдугаар сарын байдлаар 1.2 сая хүн ажил хийж байгаа юм байна. Цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдал хүндрээд ирэхээр бүгдээрээ зогссон. Бид үүнийг дэмжих, ажлын байрыг хадгалах хэрэгтэй.

Иргэдийн гол ярьж буй асуудал зээлийн хүү, түрээстэй холбоотой асуудлууд байгаа юм. Хуулийн дауу үндсэн төлбөрийг хойшлуулсан. Гэтэл үйл ажиллагаа явуулахгүй байгаа бизнес эрхлэгчдээс зээлийн хүүг нь банкууд нэхээд байдаг. Хэдийгээр банк, ААН, иргэдийн хоорондын асуудалд Монголбанк, төрийн зүгээс оролцох зохисгүй боловч төрийн зүгээс яалтчгүй оролцохгүй бол 60-70 орчим хувь нь ямар ч үйл ажиллагаа явуулаагүй зогсоосон байна.

Өөрийн нөөцөөрөө үйл ажиллагаагаа явуулах чадвартай байгууллагууд нь 1-3 сар л явуулаад ажлын байраа хаах чиглэлд орсон байна. 

Монголбанк, Засгийн газрын зүгээс ЖДҮ-ийг дэмжих, тэдгээр 50.000 орчим ЖДҮ-ийн хүүг хойшлуулахад онцгой анхаарах хэрэгтэй байна. Үүн дээр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг бид гурав санаачлаад цар тахлын үед ЖДҮ-ийг дэмжих зорилгоор зээлийн хүүг тодорхой хэмжээнд хөнгөлөх, үндсэн төлбөрийн хамт хойшлуулах чиглэлд тогтоолын төсөл өргөн барихаар бэлтгэгдэж байна. Энэ талаар ямар судалгаа, шинжилгээ хийж байгаа талаар Монголбанк, Засгийн газрын зүгээс бидэнд хэлж өгнө үү?

Түүний асуултанд Шадар сайд Я.Содбаатар хариуллаа.

ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр Засгийн газраас боломжтой хэлбэрээр арга хэмжээ авч байгаа. Хавар долоо арга хэмжээ авсан. Эдгээрийн зарим нь ирэх оны 7-р сар хүртэл үргэлжлээд явна. Суурь зарлуудыг төрөөс даах шийдвэр гаргасан.