2020.12.30
100 оюутанд цар тахлын үед хэрэглэх эрүүл мэндийн бүтээгдэхүүний багцийг хүргүүлжээ
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан өөрийн ажлын алба, орон нутаг дахь бие төлөөлөгчөөрөө дамжуулан Завхан аймгаас Улаанбаатар холтод ирж суралцан, дотуур байранд амьдарч байгаа оюутан залуучуудад өнгөрөгч 11 дүгээр сард коронавируст халдвар КОВИД-19 цар тахлын хүнд хэцүү үед хүнсний өргөн хэргэлээний бүтээгдэхүүний багцын тусламжийг хүргүүлсэн.
Харин энэ удаад Завхан аймаг дахь бие төлөөлөгчөөрөө дамжуулан Завхан аймгийн төв Улиастай суманд байрлах МУИС-ийн Завхан сургууль, Политехник коллеж, Хөгжим бүжгийн коллежийн 100 оюутанд цар тахлын үед хэрэглэх эрүүл мэндийн бүтээгдэхүүний багцийг хүргүүлжээ.

Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn