Ц.Даваасүрэн: Махны үйлдвэр байгуулах нь малчдын хувьд маш чухал асуудал
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.20/ хуралдаанаар Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл түүний орчин, нөхцөл, чанарын хяналт, шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг, Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай болон “Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Байнгын хорооны гишүүд тогтоолын төслүүдтэй холбоотойгоор ажлын хэсгийн гишүүдээс асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
“Махны үйлдвэрийн асуудал бол хөдөөгийн иргэдийн хувьд маш чухал. Орлоготой байлгах юм бол шилжилт ч буурна. 2 зөрчил гараад байдаг. Махны үнэ нэмэгдэхээр нийслэлийнхэн жагсах гээд байдаг. Үнийг Засгийн газраас барьчихдаг. Гэтэл үүний цаана малчид хохирдог. Олон улсад зах зээлийн үнэ нь амьдын жингээрээ 8-10 доллар, Дэлгүүрийн үнэ нь 1 кг хонины органик мах 100 мянган төгрөг байна. Бид дэлхийн зах зээлээс маш хямдаар мах авч иддэг. Гэтэл хөдөөгийн иргэд дэлхийн зах зээлийн үнээр бүх бүтээгдэхүүнээ авдаг. Үндэсний үйлдвэрлэлээ бид хамгаалахаар татаас өгдөг. Бусад орнуудад ч тийм л байдаг. Ийм чигээрээ бид байна л гэвэл нэг өдөр мал аж ахуйгүй болно. Бүх хямрал дээр малчид махаа авч ирээд л даагаад гардаг. Бид уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унахаар дагаад унадаг эдийн засгаа өөрчилье гэвэл ХАА-г дэмжих ёстой. Уругвай бол 3 сая хүн амтай, 40-50 сая малтай. Гэхдээ ХАА-аараа 2,3 тэрбум ам.доллар олдог. Манайх бол 200 –г олдоггүй. Бидний арчаагүй байдлыг л харуулж байна. Халамжийн системп хамрагдсан, аав ээжийг ажил орлоготой байлгахыг боддоггүй, зөвхөн мөнгө тарааж саналыг нь авдаг байдлаар 30 жи л явлаа. ХАА-гаа олж харахгүй л яваад байгаа. Эндээс 2 тэрбум доллар олдог болчихвол төсвөө бүрдүүлээд явчихна. Энэ чиглэлд анхаарах ёстой.
ОХУ-аас бяслагны мэргэжилтнүүд ирээд явсан. Худалдан авахаар гэрээ байгуулахаар тохирсон. Яагаад гэрээ хийгдэхгүй яаман дээр гацаад байна вэ? Гэрээг нь хурдан зур, ОХУ-тай бяслаг худалдах гэрээг нь байгуул.”
Холбоотой мэдээ
2024.11.09
2024.11.08
2024.10.31