"Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв"-д хэвтэн эмчлүүлж буй бяцхан хүүхдүүдийг баярлууллаа
2020.12.30

"Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв"-д хэвтэн эмчлүүлж буй бяцхан хүүхдүүдийг баярлууллаа

Цар тахалын энэ хүнд үед бяцхан хүүхдүүдийн сэтгэлийг баярлуулж УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв"-д хэвтэн эмчлүүлж буй бяцхан үрсэд шинэ жилийн бэлэг хүргэлээ.

Хүүхэд гэдэг гэгээн ертөнцийг бүхий л эрсдлээс хамгаалж, хайрлах нь томчууд бидний үүрэг бас хариуцлага юм.

Хассуурь сангийн зүгээс санаачлан хэрэгжүүлж буй "Талархлын сар" аяны хүрээнд өчигдөр буюу 2020.12.28-ны өдөр "Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв"-д хэвтэн эмчлүүлж буй бяцхан үрсэд шинэ жилийн бэлэг хүргэлээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг эдгээр хүүхдийн бэлгэнд "Ээлтэй Ертөнц" ТББ-ын бэлтгэн гаргадаг чихмэл тоглоомын бэлдэцээс худалдан авч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд багахан ч гэсэн дэмжлэг үзүүлэхийг зорьжээ.