2020.10.12
Төрийн дээд одон медалиар 188 хүнийг шагналаа
Эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий 188 хүмүүсийг 10 дугаар сарын 11-ний өдөр төрийн дээд одон медалиар шагнан урамшууллаа. Шагналыг УИХ-ын гишүүн Г.Ганболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд нар гардуулав.
Энэ үеэр "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-оор 11, "Алтан гадас" одон-оор 92, "Цэргийн гавьяаны одон"-оор 4, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар 81 хүнийг тус тус шагнан урамшуулсан байна.