2020.10.05
Ж.Батэрдэнэ: Олон улсын багш нарын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын гишүүн Ж.Батэрдэнэ Олон улсын багш нарын өдрийг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Бидний ирээдүй болсон үр хойчид боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авъяас чадвар, ур ухаан, бүхий л амьдралаа харамгүй зориулсан ахмад багш, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш, боловсролын салбарын ажилтан, албан хаагчид Та бүхэндээ Дэлхийн багш нарын баярын өдрийн мэнд дэвшүүлье.
Хүн ардаа боловсролтой, үндэсний ёс, заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, иргэншин төлөвшсөн, шинэ үеийн хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэх эрхэм үүргийг ардын багш та бүхэн үүрч байдаг билээ.
Багш та бүхний соён гэгээрүүлэхүйн их үйлсэд тань амжилт хүсье.