2020.10.23

Х.Ганхуяг: Хулгайд алдсан зүйлсээ олж авч, бүртгүүлж, үнэлгээг нь хийлгэхийг хүсч байна

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг  хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
  1. Соёлын агент нь соёлын ажилтанг олон улсын түвшинд гаргаж ирнэ гэж заажээ. Мерчиндайсын гэрээ, агентын үйл ажиллагаатай гэрээ нь иргэний эрх зүйгээр зохицуулагдахаас яаж соёлын хуулиар зохицуулагдах вэ? Зөвшөөрлийн тухай хууль өргөн баригдаад явж байгаа. Зөвшөөрөл нэмэгдэхээр манай уран бүтээлчидын үйл ажиллагаа илүү сайжрах юм уу? Эсвэл эдийн засагт төсөв олох боломж бүрдүүлэх юм уу?

  2. Соёлын ажилтаны тухай заалтын 3.1.4-т байгаа заалт нь төрийн албан хаагчийн тухай ярьж байна уу юу хэлж байна вэ?  Уран бүтээлчдийн зарим нь аж ахуй нэгжид харъяалагддаг, зарим нь чөлөөт уран бүтээлчид төөрөөд явж байдаг. Үүнийг бүгдийг нь ямар нэг зохион байгуулалтад оруулах гэж байна уу? Соёлын ажилтан гэж хэн бэ? Цалинг нь хэн өгөх вэ?  Энэ зохицуулалтыг тодорхой хэлж өгнө үү?

  3. Эхний ээлжинд хийх ёстой оюуны өмчөөр баталгаажсан байгаа улсын өмч дээр байгаа уран бүтээлүүдээ олж аваад, бүртгэлжүүлээд, үнэлүүлэх ёстой юм. Тендерийн хуулиар хамгийн хямдхан авдаг. Хамгийн сайн бүтээлийг ард түмэн үнэлж, дүгнэдэг. Төсөвт учир нь олдохгүй мөнгө тавьчихдаг төсвийн зарцуулалтыг нь төрийн албан хаагч хийнэ гэсэн үг. Өнөөдөр бидний төсөв хэцүү байна. Төрийн өмч дээр байгаа улсын өмч гэж нэрлэж болох уран бүтээлүүдээ олж ав. Хулгайд алдсан зүйлсээ олж авч, бүртгэлжүүлж, үнэлгээг нь хийлгэ гэж хүсч байна.

Түүний асуултад Соёлын сайд С.Чулуун хариуллаа.