Соёлын тухай хуулийн шинэчлэлийг хэлэлцэж байна
УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хуулийн танилцуулгыг Соёлын сайд С.Чулуун танилцууллаа.
Соёлын тухай хуулийг 1996 онд баталснаас хойш 14 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Соёлын тухай хуулийн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, үзэл баримтлалд нийцүүлж үндэсний аюулгүй байдлын баталгааг хангах, аль нэг соёлын дарангуйлалд өртөхгүй байх, уламжлалт зан заншил, соёлын давтагдашгүй байдал, онцлогийг хадгалан үлдэх, иргэдийн соёлын мэдлэгийг дээшлүүлэх, боловсролын тогтолцоогоор дамжуулан эх оронч үзэлтэй, үндэсний бахархал, соёлын өв, уламжлал, ёс заншлаа дээдэлсэн, монголчуудын үнэт зүйлсийн уламжлал, шинэчлэлийг зохистой хослуулсан иргэнийг төлөвшүүлэх шаардлага үүссэн гэж танилцуулгад дурджээ.
Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан танилцууллаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлж байна.
Гишүүдийн хэлж байр суурийг ЭНД дарж үзнэ үү.