2020.10.02

О.Цогтгэрэл: Ипотекийн зээлийг 6 хувь болгоно гээд маш олон иргэн хүлээлттэй болсон

Улсын Их Хурлын 2020 намрын ээлжит өнөөдрийн \2020.10.02\  чуулганаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн" төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт, асууж санал хэллээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:

"Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн нэг нь ипотекийн зээлтэй холбоотой хэсэг байна. 17 их наядын зээлийн 5 их наяд нь ипотекийн зээл бүрдүүлж байна. Ер нь ийм том баримт бичигт яг ямар шийдэл байна вэ? Хүртээмжгүй байгаа 8%-ийн зээлийг 6% болгочихвол бүр асуудал их үүсэхээр байна. Далд хэлбэрт орж, авлига үүсэх вий. Үүний цаана эдийн засгийн асар том асуудал байгаа мэт санагдана. Яг үндсэндээ өнгөрсөн хугацаанд ипотекийн зээл авч байгаа иргэд ая тухтай амьдрал, хөрөнгө оруулалтаа бодож авдаг. Авсан зээл, метр2-ын үнийг бодохоор үл хөдлөх хөрөнгө худалдан авч байгаа хүмүүс алдагдалтай, төгрөгөөр ашигтай ч доллараар бодвол ашиггүй хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Үүн дээр ямар тооцоо байна вэ? Оролцогч талуудын аль нэг нь алдагдалтай байгаа тохиолдол систем нь цаашаа явахгүй л дээ.

Бид үл хөдлөхийн өмчлөлийн асуудал нь өмчийн хүлээсэнд оруулах биш чөлөөтэй ашиглах боломжтой баймаар байна. Маш тодорхой шийдлийг гаргаж, шинэ бодлого хэрэгжүүлмээр байна. 8%-ийг 6% болгоно гээд 25 мянга гаруй иргэн зээлийн нөхцөлөө судлуулаад хүлээлттэй болоод байна. Гэтэл үүний цаана 8%-иар авсан иргэд нь хохироод үлдэх юм биш үү? Энэ асуудал дээр ямар шийдэл гарц тодорхойлж байга вэ?"

Түүний асуултанд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.