2020.10.02

Б.Энх-Амгалан: Ирэх жилүүдэд зээлийн хүү хэдэн пунктээр буурах вэ?

Улсын Их Хурлын 2020 намрын ээлжит өнөөдрийн \2020.10.02\  чуулганаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн" төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт, асууж санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

"Цар тахлын үүдэлтэй улс орны төвбанкууд шийдвэртэй эдийн засгаа дэмжих арга хэмжээ авч байна. Монголбанкны зүгээс ямар арга хэмжээ авахаар төлөвлөсөн бэ? Тогтоолын төсөлд л юм алга. Угтаа УИХ энэ чиглэлээр ажиллах бололцоог хангасан эрх зүйн орчин бүрдүүлж өгсөн.

Цар тахалтай холбоотойгоор эдийн засаг нийгэмрүү чиглэсэн арга хэмжээ Загсийг газар авсаар байгаа. Ингэснээр төсөвт ямар ачаа ирэхээр байгаа вэ? Үүний нөлөөг Монголбанк юу гэж харж байна вэ? Ирэх жилүүдэд эдийн засаг, бизнесийн идэвхжлийг хэрхэн төсөөлж байна вэ? Бодлогын арга хэмжээ юу байна вэ? Төсөөлөл юу байгаа вэ?

Саарал жагсаалтын үр дүнгийн хэрэгжилт сайн бус байна. Үүн дээр ямар тодорхой арга хэмжээ авсан бэ? Мөнгө угаахтай холбоотой тулгамдсан асуудал гарсан. Үүнээс болж хүнд байдалд орсон. 2021 онд дахиад үнэлгээ хийх гэж байна. Бэлтгэл хэр хангаж байна вэ? дахиад ийм асуудал гаргахгүй байх тал дээр ямар арга хэмжээ авах гэж байна вэ?

УИХ-ын тогтоолын төслийн 3-т заасан арга хэмжээний дагуу зээлийн хүү хэдэн пунктээр буух вэ?"

Түүний асуултанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.